Жэжүгийн жимс Монголын ИМАРТ-д буулаа

Жэжүгийн жимс Монголын ИМАРТ-д буулаа

Жэжүгийн жүрж, алтлаг киви Монголын хэрэглэгчдэд албан ёсоор хүрч эхэллээ.

Жэжүгээс Монголын Имарт-руу ачиж илгээх энэ жилийн ёслолын ажиллагааг Жэжү хотын ХАА-н бүтээгдэхүүн ангилан түгээх төвд зохион байгуулжээ.

Монголын Имарт (Скай Хайпермаркет ХХК), Жэжүгийн ХАА-н бүтээгдэхүүн экспорт дэмжих холбоо, мөн Mr. Papa Co., LTD хамтран Монголд экспортлох албан ёсны Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан ажээ.

Жэжүгийн жүрж нь 2018 оноос, алтлаг киви нь 2022 оноос Монголын ИМАРТ-руу экспортлогдож эхэлсэн байна. Энэ нь Монголын хэрэглэгчдэд өндөр чанартай, аюулгүй, төрөлжсөн жимс, хүнсний сонголтыг өргөжүүлэх боломжийг бий болгосоор байна.

Эх сурвалж: 국민일보 (kmib.co.kr)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.