“Нөхөрлөлийн Өнгө" уран зураг, гар урлал бүтээлийн үзэсгэлэн, уралдааныг зохион байгуулж байна
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй. Энэ хүрээнд БНЭУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монголын Хүүхдийн урлан бүтээх төв хамтран “Нөхөрлөлийн Өнгө" уран зураг, гар урлал бүтээлийн үзэсгэлэн, уралдааныг хүүхэд багачуудын дунд зохион байгуулж байна.
Хамрах хүрээ:
Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар анги
Уралдааны төрөл:
- Уран зураг
- Гар урлал
Бүтээлийн сэдэв:
Гар урлалын төрөлд (8-18 нас)
- Энэтхэг орны дурсгалт газрууд (барилга байгууламж, хөшөө дурсгал
Уран зураг, дүрслэх урлаг (3 насны ангилалтай)
- Миний төсөөллийн Энэтхэг орон (8-11 нас)
- Монгол, Энэтхэгийн мөнхийн нөхөрлөл (12-14 нас)
- Монгол, Энэтхэгийн соёлын харилцаа (15-18 нас)
Бүтээлд тавигдах шаардлага
- Уран зургийн бүтээл нь А3 хэмжээтэй байх
- Гар урлалын бүтээлд хэмжээ хамаарахгүй
- Бүтээлийн ар талд: Бүтээлийн нэр, оролцогчийн овог нэр, сургууль анги, нас, харилцах утасны дугаар зэрэг мэдээллийг тодорхой бичнэ.
- Бүтээлийн утга санаа, өнгө дүрслэл, гүйцэтгэлд анхаарах
- Бусдын бүтээлийг хуулбарлахгүй байх
- Өгөгдсөн сэдвийн хүрээнд сайтар судлан бүтээлдээ тусгасан байх
- Өмнө нь оролцож байсан бүтээлээр дахин оролцохгүй байх
ШАГНАЛ:
Гранпри-1 хүүхэд, өргөмжлөл, 500,000 төгрөг
1-р байр - 4 хүүхэд - өргөмжлөл, 300,000 төгрөг
2-р байр - 4 хүүхэд - өргөмжлөл, 200,000 төгрөг
3-р байр - 4 хүүхэд - өргөмжлөл, 150,000 төгрөг
тусгай байр 8 хүүхэд - өргөмжлөл, 50,000 төгрөг
Оролцогч нарын уран бүтээлийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Хүүхдийн Урлан Бүтээх Төв дээр хүлээн авна.
2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 14:00 цагт, Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн “ОРД” арт галерейд шагнал гардуулах үйл ажиллагаа зохион байгуулагдана.
Холбогдох дугаар: 11-325703, 99873578
ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВ
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.