Хан-Уул дүүргийн ИТХ-аас ахлах ангийн сурагчдад "Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулжээ

Хан-Уул дүүргийн ИТХ-аас ахлах ангийн сурагчдад "Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулжээ
ХУД-ийн ЕБС-ийн 12-р ангийн  Асурагчдад "Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Ажил мэргэжлийн сонголт хийхэд чиглүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулжээ.
 
Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дүүргийн ЕБ-ын сургуулийн ахлах ангийн сурагчдыг цахим орчны эрсдэлээс өөрийгөө хамгаалах, зөв хэрэглээний соёл төлөвшүүлэх, ирээдүйн мэргэжлээ бодитой сонгоход туслах зорилготой нөлөөллийн сургалтыг төрийн өмчийн 23 сургуулийн 2000 гаруй сурагчдын дунд зохион байгуулагдана.
 
Өнөөдөр дүүргийн ЕБ-ын төвийн бүсийн долоон сургуулийн 1000 гаруй ахлах ангийн сурагчдад цахим гэмт хэргээс өөрийгөө хамгаалах, ажил мэргэжлийн сонголт хийхэд чиглүүлэх сургалтыг мэргэжлийн сургагч багш, чиг үүргийн албан хаагчид хөтлөн явууллаа. Сургалтын хүрээнд:
-Цахим орчны зөв хэрэглээ, цахим гэмт хэргийн төрөл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгөх,
-Сурагчдын цахим ёс зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хариуцлагатай хэрэглэгч болох дадлыг төлөвшүүлэх зорилгоор хэлэлцүүлэг, асуулт, хариултаар санал хүсэлтийг сонсох,
- “Ирээдүйн ажил мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” сэдвийн хүрээнд мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө, харилцан санал солилцох,
 
Энэхүү “Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ажил мэргэжлийн сонголт хийхэд чиглүүлэх” сургалт 2025 оны 11 дүгээр сарын 12-19-ний өдрийн хооронд үе шаттай зохион байгуулагдах юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.