МАН-ын Удирдах Зөвлөл дэргэдээ долоон бодлогын хороо ажиллуулна

МАН-ын Удирдах Зөвлөл дэргэдээ долоон бодлогын хороо ажиллуулна

МАН 2024 оны ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангах, XXXI Их хуралд намын дарга Н.Учралын танилцуулсан “Гишүүн төвтэй нам 4-Е стратеги”-ийг хэрэгжүүлэх зорилгоор 7 бодлогын хороо байгуулжээ.  

Тус намын Удирдах Зөвлөлийн өнөөдрийн хурлаас

“Гишүүн төвтэй нам 4-Е стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хороо /Хорооны дарга: УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл/

Хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааны бодлогын хороо /Хорооны дарга: УИХ-ын гишүүн Ж.Галбадрах/

Дэд бүтэц, хөгжлийн төслүүдийн бодлогын хороо /Хорооны дарга: УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц/

Хот байгуулалтын бодлогын хороо /Хорооны дарга: УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан/

Банк, санхүү, хөрөнгийн зах зээлийн бодлогын хороо /Хорооны дарга: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин/

Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хороо /Хорооны дарга: УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир/

Хөдөөгийн хөгжлийн бодлогын хороо /Хорооны дарга: УИХ-ын гишүүн Ц.Идэрбат/ байгуулахаар шийдвэрлэжээ.  

0adfffc998b9482fb1883f3271f43bbf

    МАН цаашид бодлогын тинк танк загварыг хөгжүүлэх үүднээс "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллах юм байна. Ингэснээр УИХ, Засгийн газрын түвшинд хэлэлцэх асуудлуудыг өмнө нь тал бүрээс нь урьдчилан судалгаа, шинжилгээний томоохон хэлэлцүүлэг өрнүүлдэг тогтолцоо бий болно гэж үзжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.