Х.Ганхуяг Монгол Улсын Шадар сайдаар томилогдлоо

Х.Ганхуяг Монгол Улсын Шадар сайдаар томилогдлоо

Засгийн газрын гишүүн, Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан 2025.10.29-ний өдөр өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, чөлөөлөгдсөн билээ. Түүний оронд УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг томилох саналыг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн.

Өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдааны төгсгөлд уг асуудалтай танилцаж, хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, хариулт авснаар түүнийг томилогдсонд тооцлоо. 

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг нь парламентад хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Дэгийн тухай хуулийн дагуу давхар албан тушаал хашиж болохгүй тул Төсвийн байнгын хорооны даргын албан тушаалыг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяад түр хариуцуулсан аж. 

ШАДАР САЙД Х.ГАНХУЯГИЙН НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1994 онд Нийслэлийн Монгол-Оросын хамтарсан 3 дугаар дунд сургууль
  • 1999 онд МУИС, Олон улсын харилцааны дээд сургууль, гадаад албаны ажилтан
  • 2014 онд АНУ, Харвардын их сургууль, Захирлуудад зориулсан бизнес удирдлага, ерөнхий менежмент
  • 2015 онд БНСУ-ын Үндэсний академи, олон улсын эдийн засаг
  • 2018 онд Канад Улс, Бритиш Колумбийн их сургууль, Уул уурхайн инженер, тогтвортой хөгжлийн засаглал

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2003 оноос Хера группийг үүсгэн байгуулагч, УЗ-ийн дарга
  • 2008-2014 онд Ремикон ХК-ийн ТУЗ-ийн дарга
  • 2010-2014 онд Уул уурхайн ассоциацийн удирдах зөвлөлийн гишүүн
  • 2010 оноос Архангай аймгийн Тариат сумын нутгийн зөвлөлийн дарга
  • 2013 оноос “CEO” клубийн гишүүн
  • 2013 оноос ҮРО, Монгол Улс дахь салбар байгууллагын гишүүн
  • 2012-2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын орон тооны бус зөвлөх
  • 2015-2017 онд МЭЗФ-ын зохион байгуулах комиссын гишүүн
  • 2017 онд МАН-ын бага хурлын гишүүн
  • 2018 оноос Баянгол дүүргийн МАН-ын тэргүүлэгч, 22-р хорооны намын хорооны дарга
  • 2019 онд ЗхЗ UB клубийн эзэн, УЗ-ийн гишүүн
  • 2019-2020 онд ЗГХЭГ-ын даргын орон тооны бус зөвлөх
  • 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2025 оноос Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.