ТӨРИЙН ӨМЧИЙН 19 СУРГУУЛЬД 199Ш ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕРИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Сүхбаатар дүүргийн хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 51 сургуульд 49850 хүүхэд суралцаж боловсрол эзэмшинэ. Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангийн цахим бүртгэл 99.2 хувьтай байгаа аж.
Энэ онд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын орчин нөхцөл, тоног төхөөрөмжийг сайжруулах, багшийн хөгжлийг дэмжих, засвар шинэчлэлтийн хүрээнд 29.3 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа.
Боловсролын байгууллагын үйл ажиллагааг сайжруулж, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд сургалтын тоног төхөөрөмж өнөөгийн хэрэглээний шаардлагыг хангах ёстой. Технологийн хөгжил хурдацтай хөгжиж буй өнөө үед загвар хуучирч, хурд удааширсан компьютертой байгааг багш нар хэлдэг.
Иймд дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдөр төрийн өмчийн 19 сургуульд 199ш багшийн зөөврийн компьютерийг хүлээлгэн өглөө.
Зургийн цомог
×
1 / 3
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.