Зөвшөөрөлгүй утаат тамхи борлуулсан худалдаа эрхлэгч нарт хугацаатай мэдэгдлийг өгчээ

Зөвшөөрөлгүй утаат тамхи борлуулсан худалдаа эрхлэгч нарт хугацаатай мэдэгдлийг өгчээ
 
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчим дахь зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрүүдэд Эрүүл ахуйн болон Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх үүргийг нийслэлийн удирдах ажилтны шуурхай хурлаас дүүргүүдэд өгсөн.
 
Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг ажлын хэсгийг ахлан СБД-ийн 8, 9, 11 дүгээр хороонд ажиллалаа.
 
Хяналт, шалгалтаар сургууль, цэцэрлэгийн орчимд 500м дотор болон нэр бүхий худалдааны төвд зөвшөөрөлгүй утаат тамхи борлуулсан, нийтийн эзэмшлийн талбайд явган хүний зорчих хөдөлгөөнд саад учруулан худалдаа эрхэлсэн, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, хаяг шошго, гарал үүсэл нь тодорхойгүй, хурдан муудах хүнсний бүтээгдэхүүн худалдаасан зэрэг зөрчлүүдийг илрүүлж, хууль, зөрчсөн иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх, мөн зөрчлөө арилгах хугацаатай мэдэгдлийг өглөө.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.