Нийслэл хот хүн амаа тоолж байна
Монгол Улсын “Засгийн газрын “Хүн ам, орон сууцны завсрын тооллого явуулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 2025 оны 260 дугаар тогтоол гарсан.
Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/991 дүгээр захирамжийн дагуу дүүргийн Засаг даргын орлогчоор ахлуулсан, Засаг даргын Тамгын газрын болон дэргэдэх газар, хэлтэс, нэгж, хороодын Засаг дарга нарыг оролцуулсан дүүргийн Тооллогын комисс байгуулагдан, АНХДУГААР хуралдаанаа зохион байгууллаа.
Хүн ам, орон сууцны завсрын тооллого нь төрийн байгууллагуудын суурь болон төрөлжсөн мэдээллийн сангийн бүртгэлд суурилсан аргаар зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд өгөгдлийн чанарыг сайжруулах, мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор “Хүн ам, өрхийн мэдээллийн сан”-гийн шинэчилсэн программд мэдээлэл шинэчлэх, мөн иргэдээс утсаар болон биечлэн тодруулах ажил 2025 оны 10 дугаар сарын 15-наас эхлэн үе шаттайгаар хийгдэж байна.
Монгол Улсын иргэн Та 70151212 дугаарын утсаар холбогдох тооллогын мэдээллийн ажилтанд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн мэдээллээ үнэн зөвөөр өгч, хуулинд заасан үүргээ биелүүлэн, Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогодоо идэвхтэй, хариуцлагатай хамрагдахыг УРИАЛЖ байна.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ТООЛЛОГЫН КОМИСС
Зургийн цомог
×
1 / 4
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.