"Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг дүүрэг шалгаруулна"
"Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг салбар зөвлөл”-ийг шалгаруулах нийслэлийн ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнгөрөгч долоо хоногт нийслэлийн Сүхбаатар дүүрэгт ажиллажээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг дүүрэг” шалгаруулах арга хэмжээг зохион байгуулна гэж тусгасан. Энэхүү ажлын хүрээнд тус ажлын хэсгээс дүүргүүдийн Засаг даргын дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлөөс хийж, хэрэгжүүлсэн ажилтай танилцах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 16 шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлгээ өгөх юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх үйлчилгээг чанаржуулах, орчны аюулгүй байдлыг сайжруулах, хүртээмжтэй ажлын байр бий болгох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулсан байдал болон тэдний хөгжлийг дэмжих урлаг, соёл, спортын чиглэлээр хийсэн ажлуудаа тус дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг ажлын хэсэгт онцлон танилцуулжээ.
Зургийн цомог
×
1 / 4
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.