Ахлагч бүрэлдэхүүний спортын тэмцээнээс ОБЕГ-ын баг алтан медаль хүртлээ

Ахлагч бүрэлдэхүүний спортын тэмцээнээс ОБЕГ-ын баг алтан медаль хүртлээ
 
Ахлагчийн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч бүрэлдэхүүний дунд зохион байгуулсан спортын тэмцээнээс Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хос алтан медаль хүртлээ.
 
Гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд баг тамирчид тэргүүлсэн бол шатрын эмэгтэйчүүдийн төрөлд
ахлагч Л.Алтанцэцэг алтан медалийн эзэн боллоо.
 
Зэвсэгт хүчний жанжин штабаас “Алдар” спорт хорооны зааланд зохион байгуулсан тус тэмцээн нь байгууллагуудын ахлагч нарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, спортын ур чадвар, бие бялдрын хөгжил, эв нэгдлийг төлөвшүүлэх онцлогтой юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.