🔴 Иргэн: Бүх төрлийн тамхины үнийг өндөр болгож байж өсвөр насны хүүхдүүдийн хэрэглээ буурна

AI хөрвүүлсэн
🔴 Иргэн: Бүх төрлийн тамхины үнийг өндөр болгож байж өсвөр насны хүүхдүүдийн хэрэглээ буурна

Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг тэргүүтэй гишүүд санаачилж, өдгөө парламентээр хэлэлцэж эхлээд буй. Нийтийн өргөн хэрэглээ болсон тамхины татварыг нэмэгдүүлэх нь зөв, буруу эсэх асуудлаар манай сайт иргэдийн дуу хоолойг цувралаар хүргэж байна.

Иргэн Г: Би тамхи татаж эхлээд 15-16 жил болсон. Сүүлийн үед электрон тамхи болон халаадаг тамхи гарч ирсэн. Эмэгтэй хүний хувьд янжуур тамхины утаа, үнэр хувцас хунарыг муухай болгодог болохоор хэрэглээгээ өөрчилж, электрон тамхи, халаадаг тамхи зэргийг татаж үзсэн. 

Электрон болон халаадаг тамхийг татсаны дараа цээжээр гашуу оргиж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд байгаа нь мэдэгдсэн. Тиймээс больё гэж шийдээд больсон, тамхинаас гарчихсан.

Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд тамхинд их орж байна. Том хүүгийн ангийн хүүхдүүдийг шалгахад хөвгүүдийн ихэнх нь электрон тамхи татаж байна гэдэг мэдээ сонсоод сэтгэл эмзэглэсэн. Тамхи бол маш хортой. Өсвөр насныхан ч гэлтгүй том хүмүүс ч тамхинаас болж маш их хохирч байгаа жишээ олон бий. Дам тамхидалтад өртөж, татаж байгаа хүмүүс эрүүл мэндээрээ хохирч байна.

Та энэхүү ярилцлагыг видео хэлбэрээр үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.

О.Номинчимэг гишүүний санаачилсан Тамхины тухай хууль гэж байгаа юм байна лээ. Анх хараад янжуур тамхийг дэмжсэн хууль байна даа гэж бодсон. Сүүлд нь харахад бүх төрлийн тамхины хэрэглээг бууруулах гэж байгаа юм байна. Энэ бол үнэхээрийн сайн зүйл. Эх хүний хувьд янжуур тамхи болон бусад төрлийн бүх тамхийг хорих хэрэгтэй. Бүгдийнх нь хэрэглээг бууруулах хэрэгтэй гэж бодож байна. Энэ хуулийг дэмжээд, гишүүд батлаад өгөөсэй. Ялангуяа тамхины хэрэглээг бууруулахад энэ хууль дэм болоод өгөөсэй гэж хүсэж байна.

-Хуульд тамхины онцгой албан татварыг ялгамжтай, эсвэл ижил тэгш өндөр нэмэх тухай ярьж байгаа юм билээ?

-Онцгой албан татварыг хэд дахин нэмэхээр хүүхдүүдийн тамхины хэрэглээ багасна гэж бодож байна. Тамхи бүү тат, эрүүл мэндэд муу, тамхинаас гар гэж хэлэхээр хүн сонсоод л өнгөрдөг болохоос үгэнд автаад гараад байгаа хүн цөөхөн байх.

Ялангуяа бид нарын насны хүмүүс бол харьцангуй том болчихсон, цалин мөнгөтэй хүмүүс донтсон бүтээгдэхүүндээ хэдэн төгрөг ч хамаагүй зарцуулаад авдаг бололтой юм байна лээ. Өсвөр насны хүүхдүүдийн хэрэглээ бол мөнгөтэй холбоотой шүү дээ. Бага насны хүүхдүүд ээж ааваасаа эдийн засгийн хувьд хараат байгаа тул үнэтэй тамхи авахгүй байх.

Бид нарын насны хүмүүс ч гэсэн тамхи үнэтэй байлаа гэж бодоход эхэн үедээ авч байгаад сүүл рүүгээ "Юу билээ" гэж бодож магадгүй. 

Тамхины татварыг өндөр тогтоохоор зэрэгцээд тамхины үнэ нэмэгдэх байх. Дагаад тамхины хэрэглээ буурах байх гэж бодож байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.