Монголын энэрэнгүй баатар

Монголын энэрэнгүй баатар

Дэлхийн дөрвөн тэрбум хүнд хүрдэг ASSOCIATED PRESS дээр "Монголын энэрэнгүй баатар" нэртэй нийтлэл гарсныг орчуулан хүргэж байна.

УЛААНБААТАР. 2025 оны 11 дүгээр сарын 5. (PRNewswire)

Монголын тогтвортой хөгжлийн нэгэн шинэ хөдөлгөөн доктор агсан Жэйн Гүүдоллын хүн төрөлхтөнд хандсан энэрэн нигүүлсэх сэтгэл, байгаль дэлхийгээ хамгаалах уриалгыг үргэлжлүүлж байна. Малчдын эрх ашгийн төлөө тэмцэгч Батхүүгийн Наранбадрахын үүсгэн байгуулсан “Монгол адууны диваажин” хөдөлгөөн хүн, адуу хоёрын эртний үнэнч нөхөрлөлийг хамгаалах доктор Гүүдоллын сүүлчийн хүслийг бодит ажил болгон хэрэгжүүлж байгаа юм. Доктор Жэйн Гүүдолл 2025 оны 7 дугаар сарын 11-нд анх удаа тэмдэглэсэн “Дэлхийн адууны өдөр”-т зориулж хэлсэн үгэндээ, “Дэлхийн адууны өдөр бол зүгээр нэг баяр биш, хүн төрөлхтний хамгийн эртний нөхөрлөлийг хамгаалах уриалга юм” гэсэн юм.

Түүний энэ үг өнөөдөр Монголын олон мянган малчид, иргэдийг нэгтгэсэн хөдөлгөөний уриа болж, бэлчээр нутгаа сэргээх, мал амьтнаа хайрлан хамгаалах, энэрэн нигүүлсэх сэтгэлд тулгуурласан уур амьсгалын бодлогоор нүүдэлчдийн уламжлалт амьдралын хэв маягийг дахин сэргээх үйлсийг удирдан чиглүүлж байна.

Парист эхэлсэн хамтын ажиллагаа Жэйн Гүүдолл болон Батхүүгийн Наранбадрах нар 2023 оны 11 сард Парист уулзаж “Итгэл найдварын өв” хэмээх санаачилгыг анх эхлүүлжээ. Тэд хамтдаа “Бэлчээрийн нүүрстөрөгч ба нигүүлсэлийн хүрээ” хэмээх шинэ санаачилгыг боловсруулж эхэлсэн бөгөөд энэ нь Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Монгол Улсын “Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмэр” буюу NDC 3.0 төлөвлөгөөнд бэлчээрийн нүүрстөрөгчийн тооцооллыг нэгтгэх зорилготой аж.

Энэхүү санаачилгыг Жэйн Гүүдоллын хүрээлэн болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 2026 оны 8 дугаар сард Монгол Улсад болох COP17 бага хурлын үеэр танилцуулж, малчдын оролцоотойгоор газрын доройтлыг бууруулах шийдлүүдийг онцлох юм

Монголын “Адууны диваажин” хөдөлгөөн энэрэн нигүүлсэх сэтгэл, байгаль хамгааллын шинэ хандлагыг дэлхий дахинд түгээж байна 

Гүүдолл “Найдвар бол хүсэл биш, харин сонголт юм” гэсэн бол Батхүүгийн Наранбадрах “Ганц хүн сэтгэлийн галыг ноцоож чадна, харин бид хамтдаа дэлхийг эдгээх хүчтэй” гэж хэлжээ. Нигүүлсэх сэтгэлээр хөглөгдсөн тогтвортой хөгжил 2021 онд байгуулагдсан “Монгол адууны диваажин” хөдөлгөөнд өнөөдөр 3,000 гаруй малчид нэгдэж, улсын хэмжээнд нийт 129 сая га бэлчээрийн 76 хувьд тархаад буй цөлжилттэй тэмцэж байна. Тус санаачилга нь Монгол Улсад тогтвортой нүүдлийн мал аж ахуйг хэрэгжүүлэх үндэсний стандартын хүрээнд нүүрстөрөгчийн зээлд суурилсан тогтвортой мал аж ахуйг урамшуулах, эко аялал жуулчлалыг дэмжих, органик сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг чиглэлээр ажиллаж байна. 

2022 онд НҮБ-аас тус хөдөлгөөнийг “Тогтвортой хөгжлийн манлайллын шагнал”-аар шагнажээ. Мөн онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэмжин баталж, Монгол Улсыг адуу хамгааллын дэлхийн төвөөр хүлээн зөвшөөрсөн юм.

2025 оны 3 дугаар сараас эхэлсэн “Хүмүүнлэг боловсрол” хөтөлбөрийн хүрээнд 3,000 хүүхэд малчин айлуудтай хамтран төл мал арчлах, маллах дадлага хийж байна. Энэхүү загвар хөтөлбөр хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн эерэг нөлөө үзүүлж байгааг НҮБ-ын Хүүхдийн сан болон ДЭМБ-аас судалж байгаа юм. Мөн хөдөлгөөний үүсгэн байгуулагч Батхүүгийн Наранбадрахын аварсан “Найдвар” нэртэй саарал адуу, хожим Пап Францисын адис хүртэж, дэлхий даяар нинжин сэтгэлийн билэгдэл болон танигджээ.

Жэйн Гүүдолл түүнийг “Нигүүлсэх сэтгэлийн бодит илрэл” хэмээн тодорхойлсон байдаг. Гүүдоллын эрхэм зорилгын үргэлжлэл Монгол Улс COP17 бага хуралд бэлдэж байгаа энэ цаг мөчид энэрэн нигүүлсэх сэтгэл хүн төрөлхтнийг мөн дэлхийг эдгээж чадна гэсэн Жэйн Гүүдоллын уриалгыг “Монгол адууны диваажин” хөдөлгөөн үргэлжлүүлэщж, амьдралд бодитоор хэрэгжүүлж байна. “Энэрэн нигүүлсэх сэтгэл, хүмүүнлэг боловсрол, адууг хайрлах сэтгэлээрээ нэгдэн, илүү энх тайван дэлхийг хамтдаа бүтээцгээе.” – Доктор Жэйн Гүүдолл, Дэлхийн Адууны Өдөр, 2025 он “Монгол адууны диваажин” нь малчдыг бэлчээрээ сэргээж, орлогоо төрөлжүүлж, хүмүүнлэг боловсролыг түгээхэд чиглэсэн хөдөлгөөн юм.

Тус хөдөлгөөнийг НҮБ-аас Тогтвортой хөгжлийн манлайлагч хэмээн үнэлэсэн бөгөөд нүүдэлчдийн уламжлалт мэдлэгийг орчин үеийн байгаль шинжлэх ухаантай хослуулан хэрэгжүүлдгээрээ онцлогтой гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.