Вэйп, уламжлалт гэлтгүй бүх төрлийн тамхи ХОРТОЙ

Вэйп, уламжлалт гэлтгүй бүх төрлийн тамхи ХОРТОЙ

Манай улсын нийт иргэдийн 28 хувь нь тамхи татаж байгааг өнгөрөгч онд хийсэн судалгаа баталж, ингэснээрээ Монгол улс ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хэмжээнд тамхины хэрэглээ хамгийн өндөр үзүүлэлттэй орны 7 дугаарт бичигджээ.

Сүүлийн өдрүүдэд Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт орох гэж буйтай холбогдуулан олон нийтийн цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн мэдээлэл гарч байна.

Химийн хортой бодисоор хийдэг тул вэйп илүү хортой, халаадаг тамхи ч хортой, янжуур тамхи нь байгалийн бүтээгдэхүүнээр хийдэг тул арай хор хөнөөл багатай гэх зэргээр иргэдийг төөрөлдүүлэх олон талт мэдээллүүд хөвөрч сүүлдээ тамхи импортолдог компаниудын нөлөөллөөр дээрх төрлийн тамхинуудад ногдуулдаг татварыг их бага тогтоох гэсэн "тэмцэл" өрнөөд буй гэхэд хилсдэхгүй. 

Тамхи бол донтолт, гаж зуршил, хор хөнөөл гэдэгтэй хэн ч маргадаггүй ч хэрэглээд эхэлсэн нэгэн тэр бүр больчихдоггүй. 

Дэлхий даяар жил бүр 8 сая хүн тамхины хэрэглээнээс болж нас барж байгаа бөгөөд 7 сая орчим нь шууд тамхидалтаас, 1.3 сая нь дам тамхидалтын улмаас нас бардаг гэж ДЭМБ мэдээлжээ. 

Гуравхан сая хүнтэй монголчуудын 800 гаруй мянга нь тамхи татаж байгааг дээр дурдсан. Хамгийн анхаарал татууштай нь тамхи татагчдийн дундаж нас 18-хан нас байна гээд бод доо. Өвсөр насныхан тамхинд хэт шунах болсны цаана технологийн дэвшил нөлөөлж байгааг анхаарах хэрэгтэй.

Гурван мянга гаруй оюутныг хамруулсан судалгаагаар 14 хувь нь утаат тамхи, 10,9 хувь нь электрон тамхи, 2 хувь нь аль алийг нь татдаг гэжээ

 d15f92d6e0d947f38e92b26af885eb41

Өсвөр насны хүүхдийн тархи 25 нас хүртэл хөгжиж байдаг. Гэтэл никотин нь тархины анхаарал төвлөрөл, суралцах чадвар, сэтгэл хөдлөлийг удирдах үйл ажиллагаанд хортой нөлөө үзүүлдэг. Тэр ч байтугай өсвөр залуу насанд никотин хэрэглэж үзсэн байх нь хар тамхи хэрэглэх эрсдэлийг 2 дахин өсгөдөг болохыг АНУ-ын Биотехнологийн судалгааны хүрээлэнгээс тогтоожээ. 

Монгол Улсад тамхидалт нас баралтын нэг том шалтгаан болж байна

Манай улсын хувьд тамхинаас шалтгаалсан нас баралт нийт нас баралтын 17 хувийг эзэлж, жил бүр ойролцоогоор 4300 хүн тамхины хэрэглээтэй холбоотойгоор нас барж байна. Тамхины хэрэглээний эдийн засгийн зардлыг тооцохдоо тамхинаас үүдэлтэй өвчний эмчилгээнд шаардагдах эрүүл мэндийн өртөг, тамхинаас үүдэлтэй өвчлөл, нас баралтын улмаас алдагдаж буй хүний нөөцийг оруулж тооцдог бөгөөд тамхины хэрэглээнээс шалтгаалсан эдийн засгийн алдагдал жил бүр 801 тэрбум төгрөгт хүрч, ДНБ-ний 2.1 хувийг эзэлж байна.

00a3383c32cb4ea68e12649ea1e6103e

b2d8b78d88de403e99a69bf445fa29a5

 

Цаашлаад тамхины хэрэглээ нь эдийн засгийн өсөлтийг удаашруулж, улмаар үндэсний хэмжээнд ядуурал нэмэгддэг. Энэ нь зөвхөн тамхи татдаг хувь хүнд хамааралтай асуудал биш тул тамхины хяналтад хөрөнгө оруулах нь ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг хангах, халдварт бус өвчлөлийн тархалттай тэмцэхэд асар чухал юм.

b79da594696648389f03b2c80f7214f6

 

Энэ янзаараа байдал үргэлжилбэл ирэх 15 жилд тамхидалтын улмаас жилд 19,000 хүн нас барах хэмжээнд хүрэх нь. Цаашлаад эдийн засагт 2.4 их наяд төгрөгийн ачаалал үүсэхээр байгаа тооцооллыг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, ДЭМБ-ын 2023 оны “Монгол Улс дахь тамхины хөрөнгө оруулалтын үр өгөөж” тайланд дурджээ.

 

Хэрэв одоо л Тамхины хяналтын тухай хуулиа шинэчилж, хяналт, зохицуулалтыг сайжруулахгүй бол дээрх хор хөнөөл 15,15 жилээр нэмэгдэх шинжтэй байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.