Хар хотын туурь
Хар хотын туурь нь Өвөр Монголын Өөртөө Засах Орны Алшаа аймгийн Эзнээ хошуунд байрладаг. 2001 онд үндэсний соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах тав дахь удаагийн жагсаалтад хамрагдсан юм.
Анх цэргийн бэхлэлт хүрээ хэлбэрээр Баруун Ся буюу Тангудууд 1032 онд байгуулж нийслэл хотоо болгож байсан байна. 1032-1227 оныг хүртэл Тангудын мэдэлд байсан.
Хар хот нь Монголын их хаадын сонирхлыг ямагт татсан цэрэг стратегийн түшиц гол хотуудын нэг байсан бөгөөд Чингис, Өгөөдэй, Мөнх хаадын өмнө зүгт хийсэн аян дайны гол түшиц газар болж байжээ. 1227 онд Чингис хаан Тангуд улсыг дайлаар мордохдоо Хар хотод их цэргийн хүрээг байгуулж байсан байна. Энэ цагаас Хар хот нь 145 жилийн туршид Монголчуудын бүрэн хяналтан дор байжээ.
Хар хот нь элсэн цөлийн дундах ногоон арал байсан гэж үздэг. Хотыг тойрсон нутаг нь үржил шимтэй нүүдэлчдэд их тааламжтай нутаг байсан байна.
Эх сурвалж: Анд студи
Зургийн цомог
×
1 / 4
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.