Б.Нямсүрэн: УИХ-ын гишүүд яагаад төрийн албан хаагчдаас өндөр цалин авч, дээд доод зааг гаргах ёстой юм бэ?

Б.Нямсүрэн: УИХ-ын гишүүд яагаад төрийн албан хаагчдаас өндөр цалин авч, дээд доод зааг гаргах ёстой юм бэ?

Ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын 20 гаруй мянган багш нар цалингаа нэмэхийг шаардаж, энэ сарын 16-наас эхлэн хугацаагүй ажил хаялт зарлаад байна. Энэ хугацаанд буюу өнгөрсөн долоо хоногт ЕБ-ын сургуулиуд бие даалтын долоо хоног байсан учир танхимаар хичээллээгүй. Энэ долоо хоногт төрийн өмчийн ихэнх ЕБС-ийн багш нар ажил хаялтаа үргэлжлүүлсэн тул мөн л хичээл орсонгүй. 

Цэцэрлэгийн багш Б.Нямсүрэн: Миний хувьд 1,258,0 мянган төгрөг гар дээрээ авдаг. Татвар их, ажлын ачаалал өндөр тул залуу хүмүүс орж ирсэн ч хэдэн жил ажиллаад л халшраад гарч байна. Энгийн ард иргэд, үр хүүхдэдээ ийм харгис ханддаг хэрнээ гишүүд нь өндөр цалин авдаг юм бэ. Гишүүн болгон цалингийнхаа тодорхой хувийг төсөв рүү оруулах хэрэгтэй. Хүүхдийн мөнгө төгрөг рүү орно гэж ярихаа боль хэмээн ярив.

Энэхүү ярилцлагыг видеогоор үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.