Говийн нутгуудаар өнөөдөр +15 градус дулаан байна

Говийн нутгуудаар өнөөдөр +15 градус дулаан байна

Өнөөдөр /2025.11.02/ нийслэл хот орчмоор их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө +7...+9 градус дулаан байна.

Багануур, Тэрэлж орчмоор их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +5…+7 радус дулаан байна.

Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар их төлөв цэлмэг. Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр -1...+4 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +5...+10 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатар: -4 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.