Ч.Пүрэвсүрэн: 31 дэхь жилдээ багшилж байгаа ч гар дээрээ 1,4 сая төгрөгийн цалин л авч байна шүү дээ

Ч.Пүрэвсүрэн: 31 дэхь жилдээ багшилж байгаа ч гар дээрээ 1,4 сая төгрөгийн цалин л авч байна шүү дээ

Ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын 20 гаруй мянган багш нар цалингаа нэмэхийг шаардаж, энэ сарын 16-наас эхлэн хугацаагүй ажил хаялт зарлаад байна. Энэ хугацаанд буюу өнгөрсөн долоо хоногт ЕБ-ын сургуулиуд бие даалтын долоо хоног байсан учир танхимаар хичээллээгүй. Энэ долоо хоногт төрийн өмчийн ихэнх ЕБС-ийн багш нар ажил хаялтаа үргэлжлүүлсэн тул мөн л хичээл орсонгүй. 

Цэцэрлэгийн багш Ч.Пүрэвсүрэн "1992 оноос хойш багшиллаа. 31 дэхь жилдээ ажиллаж байна. Аргаа бараад л ажил хаялтад оролцож байна. Энэ хугацаанд Засгийн газар олон удаа өөрчлөгдсөн ч бидний цалин хөлс, амьдрал дээшилсэн зүйл алга. Төрийн алба хаагч гэсэн нэрийн доор хатуу шаардлагууд тавьдаг хэр нь хүн талаас нь боддоггүй. Үндсэн цалин 1,5 сая төгрөг, хоёр төрлийн нэмэгдэл авдаг. Алгын чинээ цалингийнхаа тэн хагасыг татварт өгөөд гар дээрээ 1,4 сая төгрөг л авч байна шүү дээ. Хамгийн өндөр нь ХАОАТ байдаг. Ядаж татварыг багасгаач гэж хүсэж байна" хэмээн ярив.

Энэхүү ярилцлагыг видео хэлбэрээр үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.