Эцэг эхчүүд: Гудамжаар дүүрэн хүүхдүүд, сургууль, цэцэрлэггүй хараа хяналтгүй хүүхдүүд эзэнгүйрч байна
Ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын 20 гаруй мянган багш нар цалингаа нэмэхийг шаардаж, энэ сарын 16-наас эхлэн хугацаагүй ажил хаялт зарлаад байна. Энэ хугацаанд буюу өнгөрсөн долоо хоногт ЕБ-ын сургуулиуд бие даалтын долоо хоног байсан учир танхимаар хичээллээгүй. Энэ долоо хоногт төрийн өмчийн ихэнх ЕБС-ийн багш нар ажил хаялтаа үргэлжлүүлсэн тул мөн л хичээл орсонгүй.
Эцэг эхчүүдэд энэ асуудал хүндээр тусч буй талаар манай сурвалжлагчид ярилаа.
Эцэг эхчүүд:
-Багш нарын цалин бага, ажлын ачаалал их гэдгийг эцэг, эхчүүд мэдэх учир ажил хаялтыг дэмжиж буй. Гэсэн ч айл бүрт ажил хаялтаас улбаатай асуудлууд гарч, хүүхдүүд цоожтой хаалганы цаана хараа хяналтгүй үлдэж байна. Хийх хичээл, явах сургуульгүй учир гудамжаар холхих хүүхдүүд ихэсжээ. Гэртээ суугаад хүүхдээ харах хэцүү, өдөр бүр ажилдаа аваад явах хэцүү, хараа хяналтгүй үлдээхээр арагшаа санаа зовж байна. Багш нарын цалинг нэмж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хурдан эхлүүлэхийг эцэг, эхчүүд хүсэж байна.
Энэхүү ярилцлагыг видео хэлбэрээр үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.