Ойрын зургаа хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна
Өнөөдөр /2025.11.01/ нийслэл хот орчмоор шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -10...-12 градус, бусад хэсгээр -6...-8 градус хүйтэн, өдөртөө +3...+5 градус дулаан байна
Багануур, Тэрэлж орчмоор шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -10...-12 градус хүйтэн, өдөртөө +3…+5 радус дулаан байна.
Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар, өдөртөө Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр -16...-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -10...-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4...+1 градус дулаан, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -3...+2 градус, говийн бүс нутгийн баруун болон өмнөд хэсгээр +10...+15 градус бусад нутгаар +3...+8 градус дулаан байна.
11-р сарын 02-06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Маргааш Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 03-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно. 05-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 2, 3-нд нутгийн зарим газраар, 5-нд нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө -15...-20 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +12...+17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан байна. 3-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.