🔴 "Багш нарын хүссэн хэмжээнд хүргэх хүртэл ажил хаяна"
Хиймэл оюун ухаан ашиглан энэхүү ярилцлагыг буулгав
Багш Э.Баасанжавтай багш нарын цалин, ажлын нөхцлийн талаар ярилцлаа.
-Багш аа, танай 57 дугаар сургууль дээр багш нарын ажил хаялт хэзээнээс эхэлсэн бэ? Одоогийн байдлаар хэр удаан үргэлжилж байна вэ?
-Манай 57 дугаар сургууль улс орон даяар багшийн цалин нэмэгдүүлэх хүрээнд ажил хаялтыг 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхэлсэн. Тэгээд өглөө 8 цагаас орой 17 цаг хүртэл хугацаанд ажил хаялтыг үргэлжлүүлж байна.
-Засгийн газраас ямар шийдвэр гарсан бэ? Багш нар ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Засгийн газраас тодорхой хэмжээний шийдвэр гараад байна. Одоо багш нарын хүсэж байгаа цалингийн хэмжээнд очих хүртэл нь энэ тэмцлийн арга хэмжээгээ үргэлжлүүлэн явна. Тэгээд энэ 20% гэсэн асуудал дээр бол ерөнхийдөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
Энэхүү ярилцлагыг видео хэлбэрээр үзэх бол ЭНД дарна уу
-Өмнөх жилүүдэд төрийн албан хаагчдын цалин хэрхэн нэмэгдсэн бэ? Хамтын хэлэлцээрт ямар заалт байдаг вэ?
-Энэ 2025 онд нийт төрийн албан хаагчдын цалинг 6%-аар л нэмсэн шүү дээ. 2024 онд 10 гаруй хувиар нэмсэн. Тэгтэл нөгөө хамтын хэлэлцээрт өөрөө жил болгон 30%-аас доошлуулахгүй гэсэн заасан заалт байгаа боловч 2024, 2025 онд нийлээд 17 орчим хувь л нэмэгдсэн байгаа байхгүй юу.
-Багш нарын цалингийн нэмэгдлийн тухай ямар яриа өрнөж байна вэ? Ерөнхий сайд ямар үүрэг өгсөн бэ?
-Багш нарын цалинг 1 дүгээр сарын 1-нээс 1 сая 850 мянга, 7 сарын 1-нээс 2 сая 500 мянга хүргэе гэсэн яриа өрнөсөн байгаа юм. Тэгээд тэр хүрээндээ Ерөнхий сайд Сангийн сайдад зүгээр судлахыг чиглэл болгосон үүрэг болгож өгсөн. Ямар нэгэн цагаан дээр хараар буусан асуудал бол байхгүй.
-Засгийн газрын хуралдаанаар ямар шийдэл гарсан бэ? 20%-ийн нэмэгдэл хэрхэн тооцогдож байна вэ?
-Тэгтэл дараагийн Засгийн газрын хуралдаанаараа нөгөө сайдуудын багцаас, Ерөнхийлөгчийн багцаас 10 хувь танаж байж 800 гаран тэрбум төгрөгийг ингээд оруулж ирлээ. Эндээс бол багш нарын цалинг 20% нэмэх бодлого боломжтой гэж байгаа байхгүй юу. Тэгтэл нөгөө 20%-ийн нэмэгдэл чинь 1 сая 770 мянган төгрөг болоод байгаа. Нөгөө өмнө нь ярьсан 1 сая 850 мянга хаачив, нөгөө 2 сая 500 мянга хаачив? Тэгээд ерөөсөө цагаан дээр хараар буулгаагүй мөртөө зүгээр яриад л болоод яваад байгаа байхгүй юу.
-Одоогийн цалингийн байдал ямар байна вэ? Инфляц, амьжиргаатай хэрхэн холбогдож байна вэ?
-Өнөөдөр яг бид нарын цалин бол үндсэн цалин 1 сая 484 мянга, энэ дээр 20%-ийн нэмэгдэл нэмэгдэхэд 1 сая 770 мянга болж байгаа. Тэгтэл өнөөдөр инфляцын түвшин ямар байгаа билээ? Өргөн хэрэглээний бараа хэр хэмжээтэй нэмэгдэж байгаа билээ? Тэгтэл 1 сая 770 мянган төгрөгөөр бид нар бол амьдрах боломжгүй болчхоод байна шүү дээ. Ялангуяа залуу багш нарт бол ямар ч нэмэгдэл байхгүй.
-Цаашдаа ямар шаардлага тавьж байгаа вэ? Ажил хаялт хэрхэн үргэлжлэх вэ?
-Одоо мэдээж 2026 оны 1 дүгээр сарын 1-нээс шууд 3 сая 500 болго гэсэн асуудлыг бол хөндөөгүй. Мэдээж үе шаттайгаар 2026 ондоо багтаагаад 3 сая 500 мянгад хүргэ гэсэн шаардлагынхаа хүрээнд л өнөөдөр ажил хаялт маань явагдаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.