🔴 "Бид ажлаасаа гараад хүүхдүүдэд давтлага өгөх юм бол нэг сарын цалингаа нэг өдөрт л олчихно"
Хиймэл оюун ухаан ашиглан энэхүү ярилцлагыг буулгав
Бага ангийн багш Ш.Уранчимэгтэй багш нарын цалин, ажлын нөхцлийн талаар ярилцлаа.
-Та боловсролын салбарт хэдэн жил ажиллаж байгаа вэ? Багш нарын цалингийн асуудал дээр өмнө нь ямар өөрчлөлт гарч байсан бэ?
-Би боловсролын салбарт нийт 18 дахь жилдээ ажиллаж байна. Бид анх 2017 онд ажил хаяад, 539 мянган төгрөгийн цалинтай байж байгаад 740 мянган төгрөгийн цалинтай болж байсан.
-Одоогийн цалингийн байдал ямар байна вэ? Ялангуяа бага ангийн багш нарт ямар нэмэгдэл байдаг вэ?
-Одоо бид 1 сая 484 мянган төгрөгийн үндсэн цалинтай. Тэрэн дээр нэг нэмэгдэл аваад явбал 1 сая 700 мянгаас 1 сая 800 мянган төгрөгийн цалин авч байгаа. Бага ангийн багш нарт ерөнхийдөө илүү цагийн нэмэгдэл гэж байдаггүй.
Энэхүү ярилцлагыг видео хэлбэрээр үзэх бол ЭНД дарна уу
-Багш нар амьжиргааны хувьд ямар бэрхшээлтэй тулгарч байна вэ? Жишээлбэл, орон сууцны зээлд хамрагдах боломж байгаа юу?
-Ипотекийн зээлд хамрагдъя гэхээр шалгуурыг нь хангаж чадахгүй. Багш хүн хэзээ ч энэ цалингаараа ажиллаад дор хаяж урьдчилгаа хийж чадахгүй. Тийм учраас бид нэг ч ипотекийн зээлд ерөөсөө хамрагдах ямар ч боломж байхгүй болчихоод байна. Одоо манай Монголын нийгэмд бүх хүмүүс л зээлтэй байгаа. Дор хаяж 1 сая 700-аас дээш төгрөгийн зээлтэй байгаа байх гэж бодож байна. Сарын төлөвлөлт нь тэгээд ирэхээр ямар нэг хуримтлал үүсэх боломж маш бага байдаг.
-Эцэг эхчүүд багш нарын шаардлагыг хэрхэн хүлээж авч байна вэ? Та нар ажлаасаа гарах тухай бодож байгаа юу?
-Эцэг эхчүүд бүгдээрээ дэмжиж байгаа шүү. Энэ ажлаа хийхдээ үнэгүйдээд, ямар ч шийдэлд хүрэхгүй л бол бид ажлаа хийхгүй, бүр ажлаасаа гаръя гэж боддог болж байна. Яагаад гэвэл бид зүгээр гараад хүүхдүүдэд давтлага өгөх юм бол өнөөдөр бидний нэг өдрийн цалин юу байхгүй вэ? 1-2 цаг 3 хүүхэдтэй суухад л олчих мөнгө. Ер нь бол бид өнөөдөр 8 цаг ажиллаж тэр 60 мянган төгрөгийг олж авч байснаас 2 цаг суугаад хүүхдэд давтлага өгвөл цаг бага зарцуулж, өөрийгөө ч гэсэн бага ядрааж, нервтүүлж байна гэсэн үг.
-Багшийн ажлын онцлог юу вэ? Ажил гэртээ ч үргэлжилдэг үү?
-Багш хүн өдөр болгон оюуны хөдөлмөр хийдэг учраас байнгын толгой ажилладаг. Өнөөдөр гэртээ хариад хүүхдүүдийнхээ дэвтрийг засаад, маргааш ямар хичээл орох вэ гэдгээ бодно. Яаж тайлбарлавал хүүхдүүд маань ойлгох вэ. Ер нь цаг тутамд гэртээ бид ажилтайгаа л очдог.
-Хэрэв багш нарын шаардлагыг үл тоовол ямар үр дагавар гарах вэ? Та нар ямар өөрчлөлт хүсэж байна вэ?
-Үнэхээр өнөөдөр бид нарыг тоохгүй юм бол ахиад багш нарын нэр хүнд дээшээ өснө, багш нарын цалин нэмнэ гэсэн асуудал ерөөсөө байхгүй байх л гэж би бодож байна. Түүнээс биш шууд 3 сая 500 мянгө болгоод нэмчих гэж хэлэхгүй байгаа шүү. Ер нь эхний ээлжид 2 сая 500 болгоё, тэгээд хамтын хэлэлцээрээр бага багаар нэмээд, 2026 оны 7 сар гэхэд бид 3 сая 500-д хүргэе ч гэдэг юм уу, бас нэг ийм гэрээ хийгээд цаасан дээр буугаад ирэх юм бол бид бас хүн шүү дээ. Түүнээс биш зүгээр үгүй ээ гээд дайраад байхгүй шүү, тийм биз дээ.
-Эхний ээлжийн нэмэгдэл ямар байх вэ? Шинэ багш нарт хэрхэн нөлөөлөх вэ?
-Эхний ээлжид 2 сая 500 боллоо гэж бодоход ангигүй, зэрэггүй зүгээр эхний жилдээ орж байгаа багш нар маань зүгээр л 1 сая 200 мянган төгрөг авахаар байгаа. Тэгээд эхний ээлждээ аванз 1 сая төгрөг аваад, сүүлийн цалин дээрээ 1 сая 100 ч юм уу, 1 сая 200 мянган төгрөг авахад бас ч гэж яах вэ, болно шүү.
-Өнөөгийн нөхцөлд 2 сая төгрөгийн цалин хэр их байгаа вэ?
-Бид нарын авч байгаа 2 сая төгрөгийн төгрөг бусдын хувьд өнөөдөр юу ч биш байгаа байх л даа. Бидэнд бол их болчхоод байгаа байхгүй юу.
 
                    
                    
                         
                    
                    
                 
                     
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                            
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.