Өнөөдөр автомашины улсын дугаарын цахим дуудлага худалдаа болно
 
                Авто тээврийн Үндэсний төвөөс өнөөдөр авто машины дугаарын цахим дуудлага худалдааг зохион байгуулна. Дуудлага худалдаанд оролцох иргэд дараах зөвлөмжийн дагуу  оролцоно уу.
Үүнд:
-Дуудлага худалдаа эхлэхээс 5-10 минутын өмнө auction.transdep.mn системд нэвтэрч бэлэн байдлаа хангасан байх.
-Өөрийн тоног төхөөрөмжийн цэнэг, интернэт сүлжээ болон бусад найдвартай ажиллагааг хангаж ажиллах.
-Үнийн санал өгөөд 2 минутын дотор өөр хэн нэгэн үнэ өсгөөгүй тохиолдолд та дуудлага худалдаанд ялагч болно.
-Ялагч болсны дараа 24 цагийн дотор зөрүү төлбөрийг (дэнчинг хассан дүн) төлж ажлын 5 хоногт багтаан дугаараа өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд зүүсэн байх үүрэгтэй ба төлбөр төлөөгүй болон 5 хоногийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд дэнчинг буцаан олгохгүй.
-Тухайн дуудлага худалдаанд ялаагүй тохиолдолд дэнчингийн мөнгө, төлбөр төлсөн дансруу ажлын 7-10 хоногт буцаж орно.
Авто тээврийн үндэсний төвөөс өгч буй мэдээллээр авто машины дугаарын дуудлага худалдаагаар өнгөрсөн хугацаанд нийт 20 серийн 11, 913 дугаарыг борлуулснаар 17 тэрбум 388 сая 216 мянган төгрөгийг Хүүхдийн төлөө санд төвлөрүүлжээ. Энэхүү дуудлага худалдааг анх 2021 оны хоёрдугаар сарын 15-наас албан ёсоор эхлүүлж байсан ажээ.

 
                    
                    
                         
                    
                    
                 
                     
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                            
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.