Хот, хөдөөгийн дараах 14 эмнэлэг ажил хаялт зарлажээ
Эрүүл мэндийн салбарын эмч ажилчдын цалинг нэмэгдүүлэх шаардлагын хүрээнд Монголын эрүүл мэндийн ажилчдын ҮЭ-ийн холбоо, Эрүүл мэндийн яам болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбооны төлөөлөл уулзалт зохион байгуулсан. Уулзалтаар талууд хэлцэлд хүрч чадаагүй байна. Эмч, ажилтнуудын зүгээс үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардсан боловч Засгийн газар боломжгүй гэдэг хариу өгсөн хэвээр байгаа юм. Иймд хот, хөдөөгийн дараах 14 эмнэлэг ажил хаялт зарлахаар болжээ:
-Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв
-Сонгинохайрхан дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүд
-Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
-Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн
-Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв
-Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг
-Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв
-Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг
-Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг
-Багануур дүүргийн эрүүл мэндийн төв
-Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг
-Зоонозын өвчин судлалын үндэсний төв
-Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор, Орхон сумдын эрүүл мэндийн төв
-Хөвсгөл аймгийн зоонозын төв зэрэг эмнэлгүүд бүх ажилчдын хурлаа хийж, ажил хаялтад нэгдэхээ илэрхийлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.