Өмгөөлөгч Ү.Амарбат УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг "Хамаарал судлаач" хэмээв

Өмгөөлөгч Ү.Амарбат УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг "Хамаарал судлаач" хэмээв
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн өмгөөлөгч Ү.Амарбат дараах мэдэгдлийг цахим хуудастаа оруулжээ.
 
Тэрбээр, Фотошопчин, хамаарал судлаач, "Өндөр" хэмээх Б.Энхбаярт хандах нь. Таны өрөөндөө сууж, өндөр чанартай дүрээ мөнхөлж, зураг хэлхэж, дур зоргоороо хамаарал тогтоосон бичлэгийг тань үзлээ. Үнэлж явдаг байсан хүнийхээ мэдсээр байж хийж байгаа, баримталж явдаг байсан зарчмынхаа эсрэг хийж байгаа үйлдлүүдийг чинь хараад залуу хүний хувьд гутарч сууна. 
 
Өмгөөлөгчийн зүгээс таны ярьсан асуудалд дурдагдсан ямар ч үндэслэлгүй худал агуулгуудыг дараах үндэслэлүүдээр няцааж байна. Үүнд:
63bc9af8632c4596be8f6edcc410fdc3
 
1. Д.Амарбаясгалан нь Б.Эрдэнэжаргал гэж туслах, хуулийн зөвлөхтэй байгаагүй. Тиймээс туслах нь байсан энэ хүн ийм учраас холбоотой гэдэг дүгнэлт ямар ч утгагүй.
2. Д.Амарбаясгалан нь Ц.Чулуунзагдтай хамт ажилладаг болохыг манай намынхан бүгд мэднэ. Тийм болохоор "энэ хоёр хүн холбоотой" гэж байгаад хүн гүтгэх эрх хэнд ч байхгүй. Ц.Чулуунзагд нь таны байнга дурдаад байгаа талийгаач Н.Хасбаатар, Ц.Ламжав нартай хамаарал бүхий этгээд биш гэдгийг таны байнга яриандаа дурдаад байгаа АТГ аль 2024 оны 11 сард тогтоочихсон тул баримтыг хавсаргав. Цаашид өөрийн дураар хамаарал тогтоохоо зогсоож хуулийн хүрээнд холбоо хамаарлыг ярина уу.
94a91c8de8bd498ea1896e195df555a1
3. Миний үйлчлүүлэгчийн ах дүү, хамаатан садан, тэдгээрийн эрхэлж байгаа ажил, хийж байгаа бизнес нь тухайн нас биед хүрсэн хүмүүсийн үйлдэл, үйл ажиллагаа бөгөөд тэр хүмүүс бизнес хийх эрхтэй. Тухайн хүмүүс Д.Амарбаясгалантай хамааралгүйгээр бие даан явуулж байгаа үйл ажиллагааг нааж холбох ямар ч үндэслэлгүй болно.
4. Танд гэж зөвлөхөд компанийн хувьцаа эзэмшигчийн талаарх баримтуудыг гаргаж, судалж байгаа бол тухайн хүмүүсийн хувьцаа эзэмшсэн, хувьцааны эзэмшлээс гарсан огноонуудыг давхар харж байж ярих ёстой байдаг бөгөөд учир нь хувьцаа эзэмшигч хувьцаагаа бусдад шилжүүлснээс хойш бий болсон үйл баримттай ямар ч холбоогүй болдог гэдгийг сануулж байна.
 
Мөн хуульч хүний тань хувьд уриалах уриалга байна. Иргэний шүүх дээр таны ярьсан асуудлыг үнэн эсэхийг шүүх тогтоох учир та цааргалж зугаталгүйгээр хүрэлцэн ирж, яриад байгаа фотошопуудаа хуулийн үндэслэлтэйгээр танилцуулан тогтоолгохыг урьж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа гардан авахыг хүсэж байна гэжээ. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Гал 1 цаг өмнө
Данх, Дамар 2 монголыг сүйрүүлсэн