Монгол орны байгаль хамгааллын сайн туршлага, COP17 хурлын хамтын ажиллагааг өргөжүүлж байна

Монгол орны байгаль хамгааллын сайн туршлага, COP17 хурлын хамтын ажиллагааг өргөжүүлж байна
 
Олон улсын байгаль хамгаалах холбооноос дөрвөн жил тутамд зохион байгуулдаг “Дэлхийн байгаль хамгааллын конгресс” 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо нээлтээ хийлээ. Энэ удаагийн конгресс АНЭУ-ын Ерөнхийлөгч, Эрхэмсэг дээд Шейх Мохамед бин Заед Аль Нахайяны ивээл дор 2025 оны 10 дугаар сарын 09-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа ба дэлхийн 160 гаруй улсын төр засаг, иргэний нийгмийн байгууллага, нутгийн уугуул иргэд, олон улсын байгууллага, судалгаа шинжилгээ, хувийн хэвшлийн 10,000 гаруй төлөөлөл хуран чуулаад байна.
Конгрессын албан ёсны нээлтийн ажиллагааг Абу Дабигийн хунтайж, Абу Дабигийн Гүйцэтгэх зөвлөлийн дарга Эрхэм дээдэс Шейх Халед бин Мохаммед бин Заед Аль Нахайян нээж үг хэллээ.
189a69a6871f4a24afabdffd616eebf9
Нээлтийн арга хэмжээнд Бүгд Найрамдах Палау Улсын Ерөнхийлөгч Сурангел Уипс, Мороккогийн Гүнж Лалла Хасна, Панамын Байгаль орчны сайд Хуан Карлос Наварро, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дэд захирал Элизабет Марума Мрема, IUCN-ийн Ерөнхийлөгч Разан Халифа Аль Мубарак, IUCN-ийн Ерөнхий захирал доктор Гретел Агуйлар нар оролцож экосистем, биологийн олон янз байдлыг хамгаалах хамтын хүчин чармайлтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.
IUCN-ийн Ерөнхийлөгч хатагтай Разан Аль Мубарак: “Энэ долоо хоногийн гаргах шийдвэрүүд энэ цаг үеийн хамгийн хэцүү сорилтуудыг бид хамтын зориг, хүчин чармайлтаар давж чадах уу үгүй юу гэдгийг тодорхойлно” хэмээлээ.
IUCN-ийн Ерөнхий захирал Доктор Грэтел Агуйлар хэлсэн үгэндээ “Бид хамтдаа дэлхий нийтэд өөрчлөлт боломжтой гэдгийг, нэгдэл нь хуваагдлаас илүү хүчтэй бөгөөд байгаль эх дэлхийтэйгээ зэрэгцээ байдлаар цэцэглэн хөгжих боломж байгаа гэсэн хүчирхэг мессежийг өгч чадна” хэмээжээ.
Конгрессийн гол арга хэмжээний нэг нь Гишүүдийн ассамблей бөгөөд ассамблейн хурлаар үндсэн санал санаачлага, IUCN-ийн албан ёсны тогтоол, зөвлөмжүүдийг баталж даян дэлхийн хөгжлийн бодлого, байгаль орчны бүхий л асуудлуудар тулгуур чиглэлийг тодорхойлж өгдөг юм.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас БОУАӨЯ, COP17 Ажлын Албаны төрийн төлөөллүүд болон Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, GIZ Монгол, Хустайн байгалийн цогцолборт газрын захиргаа, хүүхэд залуучуудын төлөөлөл зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцож, өөрийн улсын ПАВИЛЬОН ажиллуулж, Монгол орны байгаль хамгааллын сайн туршлага, COP17 хурлын хамтын ажиллагааг өргөжүүлж буйгаараа онцлог юм. 
2f2f0f6d5d3e4c5f95e76b10f7d29ba7

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.