ХАА-н тухай хууль, Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ

ХАА-н тухай хууль, Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын 86 гишүүний 57 нь дэмжлээ.

c887103c14c94c7fac4701051c9b4b91

Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Баяжуулсан хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Органик бүтээгдэхүүний тухай /шинэчилсэн найруулга/ хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай /шинэчилсэн найруулга/ хуульд өөрчлөлт оруулах тухай, Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн.

Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг  дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.