Х.Тэмүүжин: Сандал суудлын төлөө дотроо зодолдоод байгаа бол хоёулаа огцрох ёстой

Х.Тэмүүжин: Сандал суудлын төлөө дотроо зодолдоод байгаа бол хоёулаа огцрох ёстой

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: 

-МАН-ын даргын төлөөх зодоон надад хамаагүй. Би аль ч талынх нь бланк дээр гарын үсэг зураагүй. Ер нь бол Засгийн газрыг огцруулах, нөгөө талд УИХ-ын даргаас ёс зүйн хариуцлага нэхээд ч байгаа юм уу нэг цаас явж байна. Хоёр цаасан дээр нэг л зарчим явж байгаа. Ардчилсан нам бол сөрөг хүчин. Манай нам нөгөө намын аль нэг талд орж, хоорондоо "зодолдох" сонирхолгүй байна. Эрх баригчид засгийн газартаа итгэхгүй, огцруулна гээд ороод ирвэл огцруулаад л явна. Сөрөг хүчний байнга хийх ёстой зүйл энэ, зарчим нь ч энэ. 

Нэгдүгээрт, АН ямар ч нөхцөлд "Мах комбинатын улаа ямаа" болж болохгүй. Улс төрийн зорилгоор хэн намын дарга болох вэ гэдэг хэрүүлийнхээ дунд гаргаж шидэж байгаа гэмт хэргүүдийг шударгаар шийднэ гэдэгт ерөөсөө итгэхгүй байна. Хэрэв үнэхээр нүүрсний хулгайтай шийдэмгий тэмцэх байсан бол эртнээс эхлэх боломж байсан. Улс төрийн зорилготой онилсон хэргийн эсрэг манай нам хуруугаа хөдөлгөх нь зохимжтой биш.

Хоёрдугаарт, Засгийн газар дээр ч ялгаагүй. М.Энхболдын бүх бузар булхайг илчлээд УИХ-ын даргаас огцруулсны дараа нь Засгийн газар огцруулах байтал тэр үеийн АН-аас гарсан Ерөнхийлөгч Х.Баттулга намын гишүүдийг хувааж байгаад Засгийн газрыг хамгаалж үлдэж байсан. Үүнийхээ золиосонд 2020, 2021 оны сонгуулийг МАН-д бэлэглэж байсан. АН ард түмний өмнө үүрэг хүлээсэн. Сандал суудлын төлөө дотроо зодолдоод байгаа бол хоёулаа явдаг газраа явах ёстой гэв. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ард хүн 2 цаг өмнө
Энэ хүн чинь л юм юман дээр нэг голоор нь дуугараад бдаг шиг санагддаг шүү !