Ш.Алтангадас: Бусдаас ёс зүйн шаардлага нэхэх нэрийдлээр өөрсдөө ёс зүйн зөрчил гаргаж болохгүй шүү УИХ-ын гишүүд ээ!

Ш.Алтангадас: Бусдаас ёс зүйн шаардлага нэхэх нэрийдлээр өөрсдөө ёс зүйн зөрчил гаргаж болохгүй шүү УИХ-ын гишүүд ээ!
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн эсрэг зохион байгуулалттайгаар харлуулан гүтгэх ажиллагааг 2022 оноос буюу “Нүүрсний сонсгол”-оос эхлүүлсэн гэдгийг өмгөөлөгч Ш.Алтангадас мэдэгдсэн. Түүний хувьд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд өөрийн үйлчлүүлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаснаа мэдээлсэн.
 
Гэтэл УИХ-ын гишүүдэд хандаж "Хуульч нь буруу ойлгоод, буруу зүйл яриад явна лээ"  гэх мэдээлэл гарсан талаар өмгөөлөгч Ш.Алтангадас өөрийн цахим хуудастаа мэдээлэл оруулжээ.
 
Тэрбээр, УИХ-н гишүүн нь Улсын их хурлын тухай хуулийн 8.1.17-д "бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хуульд өөрөөр заагаагүй бол аль ч байгууллагад чөлөөтэй нэвтэрч, хэнтэй ч уулзах, шаардлагатай асуудлаар тайлбар, мэдээлэл авах" гэж заасан онцгой бүрэн эрхтэй ба хаанаас ямар ч мэдээллийг авах, нөгөө талаар тухайн мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй.
 
Өөрөөр хэлбэл, гишүүд энэ эрхээ хэрэгжүүлж Улсын бүртгэлийн байгууллагаас, АТГ, мөрдөх байгууллагаас, Прокуророос, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Д.Амарбаясгалан аливаа байдлаар нүүрсний хэргүүдтэй холбоотой эсэх, Админерал ХХК-тай хамааралтай эсэх, шүүхээр шийдвэрлэгдэж тогтоогдсон эсэх, эсхүл одоо түүнд холбогдуулж шалгаж буй хэрэг байгаа эсэх асуудлаар тодруулга авах бүрэн эрхтэй ч харамсалтай нь тэд энэ эрхээ хэрэгжүүлэлгүй, ямар ч үндэслэлгүй баримтгүйгээр олон нийтэд холбоотой учраас ажлаа өгөөд шалгуул гэж шаардаж байгааг гайхаж байна.
 
Би хувьдаа уг шаардлага гаргаж буй гишүүд УИХ-ын 2021 оны 105 дугаар тогтоолоор баталсан УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн 3.8-д "Гишүүн үзэл бодол, байр сууриа илэрхийлэхдээ албан ёсны эх сурвалжийг баримтлах ба олон нийтийг төөрөгдүүлэх, үндэслэлгүй мэдээлэл хийхийг хориглоно" гэж заасныг ноцтой зөрчиж байна л гэж харж байна.
 
Бусдаас ёс зүйн шаардлага нэхэх нэрийдлээр өөрсдөө ёс зүйн зөрчил гаргаж болохгүй шүү УИХ-ын гишүүд ээ... хэмээжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.