🔴 Өнөөдөр төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн өдөр
Төр нийгмийн зүтгэлтэн, ардчиллын анхдагчийн нэг С.Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр бөгөөд тэрбээр энэ өдөр 63 нас хүрэх байжээ.
Тэрбээр 1998 оны аравдугаар сарын 2-нд таалал төгссөн бөгөөд Монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөны удирдагчдын нэг, нэрт улстөрч байсан билээ. С.Зориг агсны төрсөн өдрийг тохиолдуулан түүний хөшөөнд Ардчилсан намын удирдлагууд, УИХ-ын гишүүд, журмын нөхөд нь цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл:
-Одоогоос 27 жилийн өмнөх энэ өдөр эмгэнэлтэй үйл явдал болсон. Монголын ардчилалд тохиосон томоохон гарз хохирол байсан. Одоог хүртэл ардчиллын эмзэг байдал үргэлжилсээр байна. Хэрэг илрэх нь олон талын ач холбогдолтой. Амьд гэрчтэй, халуун мөрөөр нь хуулийн байгууллага орсон хэрэг 30 жил шийдэгдэхгүй байгаа нь харамсалтай. Илрүүлэх хүсэлгүй байгаа бол хэргийг нууцаас гаргаж, ил тод болгоосой. Тэгвэл ядаж хэрэг илрэхэд дэм болох байх. Энэ асуудлыг Ардчилсан намын бүлгийн зүгээс гаргаж тавина. Энэ хэргээс аль улс төрийн хүчин хожиж, хожигддог вэ. АН дандаа хохирч байсан. Хожиж байсан улс төрийн хүчин хэргийг нууцаас гаргадаггүй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.