Нийслэл хот орчмоор +23 градус дулаан байна

Өнөөдөр /2025.10.02/ нийслэл хот орчмоор багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +6...+8 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байна
Багануур, Тэрэлж орчмоор багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0...+2 градус, өдөртөө +20...+22 градус дулаан байна.
Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад хэсгээр баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Өнөөдөр Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурч, Алтайн уулархаг нутгаар салхи секундэд 15-17 метр хүрч ширүүсэхийг анхааруулж байна
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутаг, Туул голын хөндийгөөр +5…+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан, өдөртөө Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар сэрүүсэж +3…+8 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +9…+14 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр +21...+26 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан байна.
10-р сарын 03-07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Маргааш баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд төвийн аймгуудын зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар эрс сэрүүсэж Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +13...+18 градус, бусад нутгаар шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.