Шэнь Миньжуан: 2025 он БНХАУ, Монгол улс төдийгүй дэлхий дахинд эгэл жирийн бус он жил болж байна

Шэнь Миньжуан: 2025 он БНХАУ, Монгол улс төдийгүй дэлхий дахинд эгэл жирийн бус он жил болж байна

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан БНХАУ байгуулагдсаны 76 жилийн ойг тохиолдуулан хүлээн авалтийн арга хэмжээ зохион байгуулж, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Н.Учрал, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж болон бусад албаны хүмүүс уригдан оролцлоо.

Тус арга хэмжээний үеэр Элчин сайд, хатагтай Шэнь Миньжуаний хэлсэн үгээс товчлон хүргэе.

Тэрбээр,

-2025 он БНХАУ, Монгол улс төдийгүй дэлхий дахинд эгэл жирийн бус он жил болж байна.

-Тарифын болон худалдааны дайнтай нүүр тулсан хэдий ч Хятад улсын эдийн засаг дарамтыг даван туулж, эхний хагас жилийн байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5,3 хувиар өсөж, жилийн эдийн засгийн хэмжээ 140 их наяд юаньд хүрэх төлөвтэй байна.

-10 жилийн хугацаанд 100 сая орчим хөдөө тосгоны хүн амыг ядуурдлаас гаргаж, бүх талаар сэргээн хөгжүүлэх үйл явцыг эрчимжүүлэн, хөдөө тосгоны олрчин үеийн хөгжлийг шинэ шатанд гаргалаа.

-"Хятадын ухаалаг үйлдвэрлэл" өдгөө 5G сүлжээнээс эхлээд Бэйдөү навигац хүртэл, С919 агаарын хөлгөөс хүн дүрст робот хүртэл, Хуавэй Хунмэн системээс DeepSeek том модуль хүртэл, сансар огторгуй дахь "Тяньгун" сансрын станцаас эхлэн цахилгаан автомашин хүртэл хөгжиж байна. Энэ нь "Хятад улс төлөвлөгөөгөө тултад хэрэгжүүлэх" стратегийн үр дүн юм.

-2026 оноос 15 дахь татан жилийн төлөвлөгөө цоо шинээр хэрэгжиж эхэлнэ. 

-Бид дэлхийн энх тайвныг хамгаалахын төлөө хүчин чармайлт гаргаж байна. 

-Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайны ялалт болон Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан томоохон арга хэмжээ болон сүр жавхлант цэргийн парадыг зохион байгуулсан нь өш хонзонг үргэлжлүүлэхийн тулд биш түүхийг санаж амиа өргөсөн баатруудыг хүндэтгэн, энх тайвныг эрхэмлэж, ирээдүйг бүтээхийн төлөө хийсэн алхам.

-Бид даян дэлхийн засаглалыг ахиулахаар хүчин чармайлт гаргаж байна.

-Бид хүртээмжтэй, тогтвортой хөгжлийн төлөө хүчин чармайлт гаргаж байна.

-"Ногоон ус, цэнгэг ус нь алтан уулс, мөнгөн уулс" хэмээх Ши Жиньпин даргын үзэл санаагаа дэвшүүлсний 20 жилийн ой энэ жил тохиож, өөрийн орны ногоон шилжилтийн ололт, амжилтаараа дэлхийн салхины болон нарны эрчим хүчний өртгийг тус бүр 60 болон 80 хувиар бууруулахад түлхэц үзүүллээ.

-Түүхийн их урсгалыг даган хүн төрлөхтний зөв жимээр алхах нь зүйтэй.

-Өнөөгийн тогтворгүй дэлхий ертөнцөд хятад улс үргэлж тодорхой, тогтвортой хүч хэвээр байх болно. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.