🔴 Ж.Баясгалан: Т.Аубакир сайдын буруугаас ч юм уу, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг орон сууцаар хангах 30 тэрбум төгрөгийг хасчихлаа
Салбарын сайдын хариуцлагагүй байдлаас болсон уу хөгжлийн бэрхшээлтэй хүний орон сууцад хамрагдах асуудал 2026 оны төсвөөс дахиад л хасагдлаа хэмээн УИХ-ын гишүүн Ж.Баясгалан мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан:
-Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 87 хувь нь гэр хороолол болон орон нутагт амьдардаг. Тусдаа орон сууц бариад өг гээгүй ээ. Хуульд заасныхаа дагуу хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцад орох боломжийг л гаргаж өгөөч гэж хүсээд байгаа юм шүү дээ!
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн орон сууцаар хангуулах эрхтэйг хуулийн 25-ын 2-р бүлэгт заасан байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг халамж, түрээс, ипотекийн зээлээр хөнгөлөлттэй нөхцлөөр хамруулах, шаардагдах хөрөнгийг Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн сайдын багцад, мөн аймаг нийслэлийн Засаг даргын жил бүрийн төсөвт тусгана гэж заасан байдаг. 2016 оноос хойш энэ заалт хэрэгжээгүй.
Энэ онд ядаж заримыг нь хэрэгжүүлье гээд тал талд ярилцаад, 30 тэрбум төгрөгийн төсвийг улсын төсөвт суулгахаар салбарын сайдтай тохирсон. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир сайд хэлэхдээ "Цааш дамжуулсан. Засгийн газар хассан. Ямар үндэслээр хассаныг мэдэхгүй байна" гэлээ. Сангийн сайд Б.Жавхлан "Уучлаарай, Сангийн яаманд ийм хүсэлт ирээгүй" гэлээ. Хоёр сайд таван минутын дотор хоёр өөр байр суурь илэрхийлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хойш нь хаялаа гэв.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.