Хятад: Маргааш эхлэх намрын дунд сарын баяраар 2,3 тэрбум хүн хот хооронд зорчино

Лхагва гарагт эхлэх Хятадын Үндэсний их баяр, Намрын дунд сарын баярын үеэр улсын хэмжээнд давхардсан тоогоор 2 тэрбум 360 сая зорчигч хот хооронд аялах тооцоо гарчээ.
Хятадад уламжлалт, утга учиртай олон баяр тэмдэглэдэг ч жилд долоон удаа бүх нийтээр амрах эрхтэй байдаг. Үүний нэг нь Намрын дунд сарын баяр юм. Бусад баярууд нь Хятадын шинэ жил буюу хаврын баяр, Qingming festival буюу Өнгөрөгсдийн булш бунханд хүндэтгэл үзүүлэх өдөр, Майн нэгэн буюу хөдөлмөрчдийн баяр, Луут завьны баяр, Үндэсний өдөр зэрэг болно.
Энэ жилийн тухайд Намрын дунд сарын баяр, Хятадын Үндэсний их баяр давхцан таарч байна.
Намрын дунд сарын баяр нь Шан гүрний (МЭӨ 1600-1046) үед саран тахих үеэс эхлэлтэй, 3000 гаруй жилийн түүхтэй аж
Энэ өдрөөр эрт дээр үеэс алс хол амьдардаг гэр бүлийн гишүүд нэгэн дээвэр дор цуглаж хамтдаа бүтэн сар гарахыг харан /月饼 yuebing/ буюу бидний нэршлээр еэвэн хуваан иддэг байжээ. Монголчууд бид энэ баярыг нь еэвэнгийн баяр ч гэж нэрлэдэг.
БНХАУ-ын Үндэсний баярын өдөр болох гэж буйтай холбогдуулан Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 10 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд түр хааж, 10 дугаар сарын 08-ны өдрөөс цагийн хуваарийн дагуу хэвийн горимоор ажиллах тул Хятад улсад ажиллаж, амьдарч байгаа болон тус улсад зорчихоор төлөвлөж буй иргэд Та бүхэн зорчих хугацаагаа дахин нягтлан үзэхийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас зөвлөж байна.
Дээрх хугацаанд “Чингис хаан” олон улсын агаарын замын боомт болон Замын-Үүд-Эрээн төмөр замын боомт нь олон улсын нислэг, галт тэрэгний цагийн хуваарийн дагуу нээлттэй ажиллана.
Зургийн цомог



Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.