УИХ-ын гишүүн Д.Энхтуяа асрах үйлчилгээг шинэ түвшинд гаргах хуулийн төсөл санаачилж, боловсруулжээ

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа асрах үйлчилгээг шинэ түвшинд гаргахын тулд “Асрах үйлчилгээний тухай” анхдагч хуулийг санаачлан боловсруулж, хуулийн төсөл боловсруулах ажлын явцын тухай мэдээллийг өнөөдөр цахим хуудастаа нийтэлжээ.
Тэрээр Ахмад настны асрамжийн үйлчилгээнд төр-хувийн хэвшлийн түншлэлийг зохицуулах нарийн зохицуулалтуудыг тусгах зорилгоор мэргэшсэн хуулийн фермтэй хамтран ажиллаж байна.
Асрахуйн эдийн засаг болон ахмад настны асрамжийн асуудлаар Азийн хөгжлийн банкны эксперттэй хамтран ажиллах хүсэлтээ гаргасан бөгөөд тус хууль нь зөвхөн ахмад настанд бус хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон асрамж шаардлагатай бусад иргэдэд ч хамааралтай гэдгээрээ онцлогтой юм.
Олон улсын туршлагаар, зарим улсад нийгмийн даатгалын шимтгэлийн 1–3% нь асрамжийн үйлчилгээнд зориулагддаг жишгийг судалж, манай улсын нийгмийн даатгалын багц хуульд тусгах талаар мөн хэлэлцэж байна. Хуулийн төсөл боловсруулах ажил үргэлжилж байгаа бөгөөд шинэ мэдээллийг тухай бүр иргэддээ хүргэж ажиллах болно гэж цахим хуудсандаа нийтэлжээ.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.