Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвд 2024 оны Японы Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулав

Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвд 2024 оны Японы Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулав
Японы улсаас манай улсад суух Элчин сайдын өргөөнд Монгол дахь Нагояагийн их сургуулийн Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвд 2024 оны Японы Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээ /2025.09.25/ болжээ.
 
Тус төв нь 2026 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн харьяанд байгуулагдсан цагаасаа хойш япон хэл дээр Японы хууль эрх зүйн боловсрол, сургалт судалгаа хийж, өнөөг хүртэл 15 үеийн 113 оюутан бэлтгэн гаргасан байна.
 
Эдгээр төгсөгчдийн олонх нь эдүгээ их сургуулийн багш, судалгааны хүрээлэн зэрэг төр захиргааны байгуулагд хууль, эрх зүйн чиглэлээр ажиллахаас гадна эзэмшсэн мэргэжлээрээ амжилттай ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсад хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, Япон, Монгол хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.
16f76f5b4e25484088ece3e2b4b45973

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.