Нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна

Нийт  нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна

Өнөөдөр /2025.09.26/ нийслэл хот орчмоор их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор +1...+3 градус, бусад хэсгээр +6...+8 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байна.

Багануур, Тэрэлж орчмоор их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө +1...+3 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байна.

Нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, өдөртөө говийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

image 1758782705956

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

image 1758782713574

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -2...+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6…+11 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндий, Хангайн нурууны өвөр бэлээр +9…+14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +21...+26 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан байна.

image 1758782721004

Есдүгээр сарын 27-ноос 10-р сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 27, 29-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 28-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 30-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +14...+19 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.