О.Сийлэгмаа: Б.Энхбаяр Боловсролын зээлийн сангийн үндсэн зээлээ төлсөн ч 32 000 ам.долларын хүүгээ төлөөгүй
Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр "УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өчигдөр телевизээр ярьсан шиг үндсэн зээлээ төлсөн ч 32 000 ам.долларын хүүгээ төлөөгүй байна. БЗС-гаас зээл авсан хэн ч бай өр төлбөрөө бүрэн барагдуулах ёстой" гэх байр суурийг илэрхийллээ.
Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа:
-Өчигдөр Хууль зүйн сайд асан Б.Энхбаяр ярилцлага өгч байхыг иргэний хувиар үзсэн. Боловсролын зээлийн сангаас зээл авч, эргэн төлсөн эсэх тухайд гэрээний үүргээ биелүүлээгүй учраас зээлээ эргэн төлөх шаардлага үүссэн. Гэрээнд, "Захиалагч байгууллагын захиалгаар заавал амжилттай сурах ёстой, мөн хоёр жилийн хугацаанд сурах ёстой. Эргээд мэргэжлээрээ төрийн байгууллагад ажиллах ёстой" байсан. Энэ үүргээ биелүүлээгүй учраас шаардлага тавьсан. 2023 оны гуравдугаар сард зээлийн үндсэн төлбөр болох 32 000 ам.долларыг л төлсөн.
Ер нь 2012 оноос сурсан бүх хүн зээлийн хүү төлөх ёстой байдаг. Нэр бүхий өндөр албан тушаалтан ч бай, иргэн хэн ч бай зээл, зээлийн хүүгээ төлөх л ёстой. Гадаад боловсролын зээлийн сангийн асуудлаар миний бие өмнө нь хуучин мэргэжилтэн байхдаа төрийн байгууллагад, иргэн болсон хойноо олон нийтэд хандаж байсан. Боловсролын зээлийн сан болон нийт гадаад зээлийн эргэн төлөлт хангалтгүй байгаа. Шахаад шахаад амжилт олохгүй байна.
2025 оны дөрөвдүгээр сард Монголбанкны зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлсэн. Үүний төлөө зээлийн сангийн ажлын албаны дарга болон ажилчдын эрүүл мэндэд халдаж байна. Тэд зээлээ төлөхгүй гэж байна. Ийм байдалтай амжилт олохгүй байна. Зээлээ эргэн төлөх шаардлага тавихаар байдал хурцдаж байна. Төрийн гурван өндөрлөгт энэ байдлыг мэдээлэхээр эргээд Зээлийн санд шалгалт ороод ирдэг. Өөрөөр хэлбэл, гадаад зээлийн эргэн төлөлт дөнгөж 2,5 тэрбум төгрөг байна. Хуулийн баг ажиллуулах шаардлага байгааг Боловсролын яаманд мэдээлсэн. УИХ-ын гишүүд голчлон үүргээ биелүүлж, бусдыгаа уриалан зээлээ төлвчихвөл сайн байна.
Б.Энхбаяр байна уу хэн байна надад хамаагүй. Гэрээний үүргээ биелүүлэх шаардлага тавьж байна. Гэвч асуудалд өртөж байна.
Сэтгэгдэл (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.