Монголбанкны Хяналтын зөвлөл хуралджээ
Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр боллоо. Тус хуралд Монголбанкны Дотоод аудитын газраас хагас жилийн үйл ажиллагааны тайлан болон түүнд тусгагдсан хяналт шалгалтууд, гадаад валютын улсын нөөцтэй холбоотой хийгдсэн дотоод хяналт шалгалтын үр дүнгийн талаар танилцуулга хийлээ.
Хяналтын зөвлөлийн гишүүд өөрсдийн санал бодлоо илэрхийлж, гадаад валютын улсын нөөцийг актив (хөрөнгө), пассив (өр төлбөр) талыг харьцуулан хяналт шалгалтыг хийж танилцуулж байхыг үүрэг болгов.
Хурлаар Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны хагас жилийн ажлыг дүгнэн ярилцаад, цаашид хийгдэх ажлын төлөвлөгөөг хүрэx үр дүн, хэмжих нэгж, одоо байгаа болон дунд хугацаанд хүрэx түвшнээр нь буюу хяналтын таван чиг үүрэг тус бүрээр нь гаргахаар тогтов. Ингэхдээ Монголбанкны дотоод хяналтын үйл ажиллагаа, хөндлөнгийн аудит, хөрөнгө оруулалтын багц, санхүүгийн тайлангаа гаргаж олон нийтэд мэдээлж буй байдал, Төв банкны зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавих хүрээнд зөвлөмж гаргах, дүгнэлт хийж танилцуулаx хэм хэмжээндээ нийцүүлэн төлөвлөж, УИХ-ын холбогдох байнгын хороонд хүргүүлэхийг дэмжив.
Мөн гишүүдийн саналаар нөхцөл байдлын үнэлгээ, дүгнэлт хийх, судалгааг оновчтой үр дүнтэй хийлгэх баг бүрдүүлэх талаар санал солилцож, зарим гишүүдэд үүрэг чиглэл өглөө.
МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.