Таван сонгууль дараалж ялалтад хөтөлсөн Д.Амарбаясгаланг МАН-аас хөөнө гэнэ үү

Таван сонгууль дараалж ялалтад хөтөлсөн Д.Амарбаясгаланг МАН-аас хөөнө гэнэ үү

Монгол ардын намын гишүүд, дэмжигчдийн "Цэвэрлэе" гэх хөдөлгөөнөөс уриалга гаргасан нь өнөөдөр олон нийтэд ил боллоо. Тэд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их хурлын дарга Д.Амарбаясгаланг намаас хөөхийг шаарджээ. 

Энэ бол МАН-ын даргын зодоонд энгийн гишүүд, дэмжигчдээ татан оролцуулах алхмыг МАН-ын удирдлагууд хэрэгжүүлж эхэлсэн гэсэн үг юм. Тодруулбал, МАН-ын даргад нэр дэвшихээ зарласан УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн эсрэг намын зарим гишүүнээ хөдөлгөж, жагсаал зохион байгуулахаа ил цагаан илэрхийлжээ. 

МАН-ын ЕНБД-аар ажилласан найман жилийн хугацаанд Д.Амарбаясгалан таван сонгуульд намаа удирдан орж, бүгдэд нь 100 хувь ялалт байгуулсан байдаг. Үнэмлэхүй ялалт авчирч байсан хүнийхээ эсрэг жагсаал цуглаан зохион байгуулахаар төлөвлөж байна гэдэг энэ намын түүхэнд байхгүй үйл явдал болно. 

МАН-ын ээлж дараалсан ялалтын буянаар дарга болж яваа журмын нөхөд нь Д.Амарбаясгалангийнхаа эсрэг жагсаал зохион байгуулах уу, үгүй юу гэдэг нь цаг хугацааны явцад тодорхой болох нь ээ. 

f70bf4f407cd4f26bc71236e28d04d3d

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин 1 сар өмнө
МАН ХЭНИЙГЭЭ ХӨӨХ ХЭНИЙГЭЭ ХӨХҮҮЛИХ НЬ АРД ОЛОНД ХАМАА АЛГА. ХАРИН ХАМГИЙН АЙМШИГТАЙ ЭМГЭНЭЛТЭЙ НЬ НАМЫН ХЯЗГААРААС ГАРААД МОНГОЛ УЛСЫН ЭРХ АШИГ ХОХИРОХ ГООД БАЙГААД ЮМ.
зочин 1 сар өмнө
ЭНЭ НАМЫГ ХЭДЭН 10 ЖИЛЭЭР ДЭМЖЭЭД БАЙСАН ХӨГШЧҮҮЛЧ ОДОО ӨЛСӨӨД СУУЖ БАЙНА.