Имарт "UNICEF"-ийн аянд нэгдэж, хүүхдийн эрүүл ирээдүйд хувь нэмрээ орууллаа

"UNICEF"-ийн санаачилсан хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах хандивын аяны хүрээнд нийт 2.5 тэрбум төгрөг цугларч, Монгол Улсад анх удаа "Tandem Mass Spectrometry" оношилгооны дэвшилтэт технологийг нэвтрүүлэх боломж бүрдлээ.
Уг төхөөрөмж нь нярайн үед тохиолдож болзошгүй ховор бөгөөд амь насанд аюултай эмгэгийг эрт үед илрүүлэх ач холбогдолтой юм.
Имартын хамт олон бид энэхүү сайн үйлсэд хандив өргөж, хүүхдүүд эрүүл, аз жаргалтай өсөж хөгжих нийгмийг бүтээх үйл хэрэгт нэгдэх боломж олдсонд бид баяртай байна. Цаашид ч бид "UNICEF" болон бусад түнш байгууллагуудтай хамтран илүү сайн ирээдүйн төлөө тууштай ажиллах болно.
Бяцхан үрсдээ итгэл найдварын оч асааж хүний эрхэд суурилсан, энэрэнгүй, аюулгүй нийгмийг хамтдаа бүтээцгээе!
Эх сурвалж: Имарт хайпермаркет
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.