ПИЦЦА ХАТ 30 ДАХЬ САЛБАРАА АМГАЛАНД НЭЭЛЭЭ

Дэлхийн алдарт Пицца Хат брэндийг Монгол Улсад анх 2014 онд 40 ажилтантайгаар нэвтрүүлж байсан бол өдгөө 800 гаруй ажилтантай 30 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна. Хамгийн отгон салбараа өнөөдөр ийнхүү Амгаланд нээж, арга хэмжээ зохион байгууллаа
100 гаруй оронд 18,000 гаруй салбартай Пицца Хат брэнд Монголын хэрэглэгчдэдээ 11 жилийн турш амтат халуун пиццагаа хүргэж байна. Пицца Хат брэнд нь Хүргэлтийн хоол захиалгын цогц системийг Монгол Улсдаа анхлан нэвтрүүлж, дэлхийн чанар стандартыг ханган ажиллаж франчайз үйлчилгээний жишиг тогтоосон брэнд гэдгийг Таван Богд Фүүдс Пицца ХХК онцолсон. Тус компанийн Маркетингийн албаны дарга Н.Болор “Дэлхийн алдартай Пицца Хат брэндийг монголчууддаа хүргэж эхлээд 11 жил болсон байна. Анхны салбараа 2014 онд 40 ажилтантай нээж байсан бол үйл ажиллагаагаа өргөжүүлж Дархан, Эрдэнэт хотод салбаруудаа нээгээд байна. Өнөөдөр хотынхоо зүүн бүсийн хэрэглэгчдэдээ илүү ойртохоор Пицца Хат брэнд 30 дахь салбараа Амгаланд нээж байгаадаа баяртай байна” гэлээ.
Мөн тэрбээр “Амтат халуун пиццагаа чанар, стандартын дагуу өндөр түвшинд үйлчлүүлэгчдэдээ хүргэсээр байна. Энэ бүх хугацаанд манай хамт олонтой хамт байгаа үйлчлүүлэгч та бүхэндээ баярлалаа” хэмээсэн юм.
Шинэ салбарын нээлтэд Opozit хамтлаг оролцсоноос гадна нээлтийн сонирхолтой үзүүлбэр, бөмбөрийн мастерууд UB DRUMS, үлгэрийн баатрын ертөнц UNICORN KIDS зэргээс гадна сонирхолтой асуулт, хариултын тэмцээн болж хүрэлцэн ирсэн эхний 𝟑𝟎𝟎 хэрэглэгчдэдээ мерч, эрхийн бичиг бэлэглэсэн аж.
Пицца Хатын 30 дахь салбар Амгалан, Оргил худалдааны төвийн 1 давхарт байрлаж байна.
Зургийн цомог











Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.