🔴ЧУУЛГАН: О.Номинчимэг: Прокурорын байгууллагын төсөв хоёр дахин нэмэгдсэн шиг хэргийг шударгаар шийдвэрлэгдэх нь хоёр дахин нэмэгдсэн үү?
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганаар ирэх таван жилийн Монгол Улсын хөгжлийн хөтөлбөр, 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн талаар хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
-Нийгэм хар бараан мэдээгээр дүүрэн, сэтгэл зүйн хувьд таагүй байна. Өнөөдөр энд Улсын ерөнхий прокуророос зарим зүйлийг асуумаар байна. Бид хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд тодорхой дүгнэлт хийх цаг болжээ. Өргөдлийн байнгын хороонд нэгдүгээрт цалин тэтгэмжийн асуудал, хоёрдугаарт шударга бусаар шүүлгэж, хонгилоор чирүүлсэн гэх асуудлууд ирдэг. Прокурорын төсөв нэг их хэлэлцэгдэхгүй батлагддаг. 2022 онд 60 тэрбумд байсан юм байна. 2026 онд 140 гаруй тэрбум болохоор тусгажээ. Хөрөнгө оруулалт гээд л жилд 25 тэрбум тавьж байна. Та бүхний төсөв хоёр дахин нэмэгдсэн шиг хэргийг шударгаар шийдвэрлэгдэх нь хоёр дахин нэмэгдсэн үү. Урвуугаараа юм биш үү? Та бүхэн барилга барьж, цемент цутгахаас өөр юу хийж байгаа вэ?
УЕПГ-ын газрын дарга С.Гансэлэм:
-Прокурорын байгууллагын төсөв тодорхой хэмжээнд өсөж ирсэн. Эдгээр өсөлтүүд нь үнийн өсөлт, инфляцтай холбоотой зардлууд юм. Мөн нийт прокуроруудын цалин хөлс нэмэгдсэн зэрэгтэй холбоотой. 2026 оны төсөвт бол 165 тэрбумын санал хүргүүлснээс нэлээд хэмжээнд хасагддаг байгаа.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
-Инфляц гэж байна. 60 тэрбумаас 143 тэрбум гэдэг хоёр дахин байтугай өссөн байна. Иргэдийн орлого бас ингэж өссөн үү гэвэл үгүй. Бараа үйлчилгээ ба бусад зардал гэдэг дээр тав дахин ихэсчихсэн байна. Яг үүгээрээ шударга ёсыг тогтооход хэрэгтэй юм хийж чадаж байна уу гэдэг дээр анхаармаар байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.