🔴М.Дагва: Халзан бүрэгтэй ордын тухайд орон нутгийн иргэд ойлголтгүйн улмаас эсэргүүцэж байгаа зүйл бий
“Газрын ховор элемент нүүрс шиг маш их хэмжээгээр гардаг зүйл биш. Төр бодлогоор дэмжээд хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлбэл гадны тоглогчид манай улсыг сонирхоно. Нүүрсний үнэ удаан хугацаанд өндөр байхааргүй байна. Тиймээс хөгжүүлж амжаагүй бусад металлуудад анхаарах шаардлагатай байна. Халзан бүрэгтэй ордын тухайд орон нутгийн иргэд ойлголтгүйн улмаас эсэргүүцэж байгаа зүйл бий. Нөгөө талаас орон нутгийн улстөржилт, бизнесийн эрх ашиг зэрэг олон зүйл холилдсон нь асуудлыг хүндрүүлж байна. Газрын ховор элементийн хайгуулаа хийж нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай” гэж Монголын киритекал минерал ассоциацийн тэргүүн М.Дагва хэлж байна
Сэтгэгдэл (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.