Эрдэнэтэд 357 сая тонн хүдрийн нөөцтэй "Оюут" хэмээх шинэ орд илрүүлжээ

Эрдэнэтэд 357 сая тонн хүдрийн нөөцтэй "Оюут" хэмээх шинэ орд илрүүлжээ
 
Эрдэнэт Овоо ордоос 10 хүрэхгүй км зайд урьдчилсан тооцоогоор 357 сая тонн хүдрийн нөөцтэй, 1.1 сая тонн цэвэр зэсийн "Оюут" хэмээх шинэ ордыг илрүүллээ хэмээн Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдэв.
 
Тэрбээр, Эрдэнэт үйлдвэр буюу монголын геологичид бие даан 2023 оноос Оюут төслийн талбайд хайгуул хийж, энэхүү шинэ ордыг нээсэнд талархал илэрхийлье.
 
Оюут орд нь улсын эдийн засагт стратегийн том боломжийг нээж, олон жил тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлж байна. Мөн Эрдэнэт хотын шинэ хөгжлийн гараа эхэлж байна. Шинэ үйлдвэр, дагалдах дэд бүтэц гээд бүтээн байгуулалтууд өрнөж, шинэ үеийн залуучуудын хөдөлмөрлөх талбар нээгдлээ.
 
Монголын баялаг зөвхөн дотоодод төдийгүй дэлхийн ногоон ирээдүйд хувь нэмрээ оруулах юм. Энэхүү ордоос олборлох зэс нь эрчим хүчний шилжилт, цэвэр технологи, тогтвортой хөгжлийн салбаруудад ашиглагдана. Оюут ордыг ашигласнаар Монгол Улс дэлхийн зэсийн эрэлт, нийлүүлэлт, хэрэгцээг хангах томоохон тоглогч хэвээр байх боломжтой юм гэжээ.
Мэдээллийг дэлгэрүүлбэл, Оюут ордод 1981-1985 онд эрэл үнэлгээ хийгдэж, 1986-1990 онд Монгол, Оросын геологичдын хамтарсан баг урьдчилсан хайгуулын ажил хийж байжээ. Нарийвчилсан хайгуулын ажлыг өнгөрсөн гурван жил хийсэн бөгөөд өнөөдөр ийнхүү нөөц нь батлагдаж буй аж. 
 
Дашрамд дурдахад, Эрдэнэтийн ордын хүдрийн нөөц анх 1972 онд 521.7 сая тонн буюу 34 жил ашиглах нөөцтэй гэж тооцож байв. 1989, 2016, 2021, 2025 онуудад нөөцийг шинэчлэн тогтоож, өдгөө 3.4 тэрбум тонн нөөцтэй, ашиглах хугацааг 2079 он гэж тогтоожээ. 
 
 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. ADITYA 6 цаг өмнө
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00