Ойрын өдрүүдэд говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байна

Өнөөдөр /2025.09.07/ нийслэл хот орчмоор үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө +2…+4 градус, өдөртөө +12...+14 градус дулаан байна.
Багануур, Тэрэлж үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +12...+14 градус дулаан байна.
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +7…+12 градус, бусад нутгаар +1…+6 градус, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгинй сав газар, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +9…+14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +22...+27 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.
Есдүгээр сарын 08-12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
08-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 09-нд Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 11-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүн байх боловч 8-наас нутгийн өмнөд хэсгээр өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +17...+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +24...+29 градус, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +12...+17 градус дулаан байна.
Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.