🔴 СХД-т 2.2 км үерийн далан суваг барих ажил 40 хувьтай үргэлжилж байна

СХД-ийн 4, 5, 26, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамарсан үерийн далан барьж байна. Энэ хавийн айл өрхүүд зун, намартаа бороо их орсны улмаас үерт өртөж, өвлийн цагт халиа дошин болж, амьдрах боломжгүй хүндрэлтэй болсон. Энэ асуудлыг шийдвэрлэх хүрээнд энэ жил 92 айл өрхийг нөхөн олговортой нүүлгэн шилжүүлсэн аж. 
 
Нийт дөрвөн хороог дамнасан үерийн далангийн орчмын айл өрхийг үерээс хамгаалах, голын болон уруйн үер, халиа тошинд автах эрсдэлийг бууруулах зорилгоор дүүргийн Засаг даргын тамгын газар, Дэлхийн банк хамтран НҮБ-ын Хапитат төслийг эхлүүлж 2.2 км үерийн далан суваг барих ажлыг эхлүүлсэн.
 
Төслийн талбарын үерийн аюул, эрсдэлийн нарийвчилсан үнэлгээг хийж, үерээс хамгаалах шаардлагатай техник судалгаа, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, инженерийн болон гидрологийн судалгааг хийлгэсэн. Үүний дараагаар үерийн далан суваг барих ажлыг эхлүүлж одоо 40 хувьтай үргэлжилж байна.
 
Өнөөдрийн байдлаар далан бүтээцийн ажил 80 хувьтай, зүлэгжүүлэх ажил 10 хувьтай үргэлжилж байна.
 
Нэг онцлог нь түшиц ханыг бетоноор бус зүлэгжүүлж, байгалийн унаган төрхийг хадгалж байгаа. Явган хүний гүүр барих, урсац сайжруулах голдрил хийх ажлууд үргэлжилэх юм байна. 
 
Цаашид бороо их орсон үед үер буудаг, өвөлдөө халиа дошин болж хөлддөг Нарангийн гол, Баянбулаг, Баянхошууны Баруун, Зүүн салаа, Баянголын ам орчмын үерийн даланг хүчитгэж сайжруулах, сувагчлах, үерийн аманд өртсөн айл өрхийг нүүлгэн шилжүүлэх ажлууд үе шаттай хийгдэнэ гэж СХД-ийн ЗДТГ-аас мэдээллээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.