Ардчилсан намын даргад өрсөлдөгчдийн боловсрол ба туршлага

Ардчилсан намын даргад өрсөлдөгчдийн боловсрол ба туршлага
 
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны /2025.08.28/ хуралдаанаар сонгогдсон Дотоод сонгуулийн хорооны гишүүд 2023 оны нэгдүгээр сарын 13-нд батлагдсан журмын дагуу үйл ажиллагаа явуулж байна. Журмын дагуу нэр дэвшигчид бүртгэлээ хийлгэж, батламжид гарын үсэг зуран, хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан өөрийн байр сууриа гишүүд, дэмжигчдэдээ илэрхийллээ.
 
“Эрх чөлөө-Эргэлтийн цаг” уриатай Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид бүртгүүлсэн бөгөөд журмын дагуу шаардлага хангасан нэр дэвшигчдэд үнэмлэх олгожээ. 
 
Одонгийн ЦОГТГЭРЭЛ /УИХ-ын гишүүн/
364735cea3c1465cbba016fbb8cac63d
dd503b15f91e49b498cb440e723e8431
Мэргэжил: Эдийн засаг
Сонгуульт албан тушаал:
-2009 он Ардчилсан намын гишүүн
-2013 оноос АН-ын ҮЗХ, ҮБХ-ын гишүүн
-2014-2017 он Увс аймгийн Ардчилсан намын дарга
-2017 оноос АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн
 
Бөхчулууны ПҮРЭВДОРЖ /УИХ-ын дэд дарга/
de72a6b6b29145b2a18218d03911d6a6
b7f5f77e0aa744dc89f86d0170c57eddТөгссөн сургууль: 1990-1994 онд Монгол улсын их сургуулийн Олон улсын харилцааны дээд сургууль
Мэргэжил: Гадаад харилцаа, багш, орчуулагч
Сонгуульт албан тушаал:
-1992 оноос Ардчилсан намын гишүүн
-2004-2012 болон 2016 оноос Үндэсний бодлогын хорооны гишүүн
-2009-2012 он Ховд аймгийн Ардчилсан намын дарга
-2019-2020 он Ардчилсан намын дэд дарга
-2016-2020 он УИХ-ын гишүүн
-2020-2024 он УИХ-ын гишүүн
-2024 оноос УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга
 
Жудагийн БАЯРМАА /УИХ-ын гишүүн/
7d762e2836a749e1ad376307d05f8e92
f03d1067245e45d0b028dceda9ee23fcТөгссөн сургууль:
-1995 онд Гадаад Хэлний Дээд Сургууль, Англи хэлний орчуулагч-багш
-2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Эрх зүйч
-2024 онд МУИС-ийн Бизнесийн сургууль, Бизнесийн удирдлага
-2008 онд Япон Улсын Осакагийн Их Сургууль, Нийгмийн ухааны магистр
-2016 оноос МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, докторант
Мэргэжил: Олон улсын харилцаа, Эрх зүйч , Англи, орос хэлний орчуулагч, багш
Сонгуульт албан тушаал:
-1991 он. МоАН-ын гишүүн
-1998-2002 он МҮАН-ын Шинэ үе болон Ардчилсан намын Ардчилсан залуучуудын холбооны нарийн бичгийн дарга
-2002-2006 онд Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, 2001-2005 онд Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын хорооны гишүүн, -2019 оноос одоог хүртэл АН-ын ҮБХ-ны гишүүн, 2023 оноос одоог хүртэл ҮБХ-ны тэргүүлэгч, 2023 оноос одоог хүртэл АН-ын дэд дарга
 
Бархүүгийн ОТГОНБАТ /Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн/
a0d4a353c5eb4c4e8b9470b32215c67b
16101998c7e642fcb65b3eafe10bf3efТөгссөн сургууль:
-2003 онд Дикинсоны Улсын Их Сургууль, Бизнесийн удирдлагын бакалавр
-2005 онд Кюнсландын Их Сургууль, Ахисан түвшний диплом
-2016 онд Харвардын Их Сургууль,Төрийн удирдлагын магистр
-2025 онд Пеннсильванийн Их Сургууль, Боловсролын ухааны доктор
Мэргэжил: Эдийн засагч
Сонгуульт албан тушаал:
-2007 он Ардчилсан намын гишүүн
-2007 оноос АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн
 
АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид өчигдөр /2025.08.29/ үнэмлэхээ гардан авсан бол өнөөдөр оройны 20:00 цагт NTV телевизээр мэтгэлцэнэ. Мөн маргааш /2025.08.31/ төрийн ордонд хуралдах Үндэсний бодлогын хорооны гишүүдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулж, нийт гишүүдийн олонхийн саналаар Ардчилсан намын дарга сонгогдох юм.

Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

иргэн 2 сар өмнө
Баярмаа л биш бол хэн байсан ч яахав Отгонбат нь дөнгүүр юм уу да
иргэн 2 сар өмнө
Баярмаа л биш бол хэн байсан ч яахав Отгонбат нь дөнгүүр юм уу да
Л.Мажигсүрэн 2 сар өмнө
Б.ОТГОНБАТ боловсролоор хувь илүү юм, Нөгөөдүүл нь гишүүнийхээ ажлыг амжуулахгүЙ байж юун дахиад давхар дээл өмсөх вэ, оногдсон урдах ажлаа л хийцгээвэл болоо юм бишүү!!!
ИРГЭН 2 сар өмнө
Отгонбат нь нүдэнд дулаахан Юм. Аль нутгийн хүн юм бол. Цогтбаатар чинь сая Увсын наадмаар ЧОЙЖИЛСҮРЭНТЭЙ ХАМТРААД ЯАСАН Ч ГЭЛЭЭ. ЕР НЬ МАНАЙ ДАРГА НАР ДАНДАА БАРУУН МОНГОЛООС ТӨРӨХ ЮМ. ИХ НУТГАРХАГ. ЖАЛГА ДОВЫН ҮЗЭЛТЭЙ. ХАЛХУУД НЬ ХААЧЧИХДАГ ЮМ БЭ? Ю.ЦЭДЭНБАЛЫН НОЁРХОЖ БАЙСАН ТҮҮХЭН ТЭР УРТ ХУГАЦААНД БҮХ ДАРГА НАР, НАМЫН ТӨВ ХОРООГООР ДҮРЭН УВСУУД БАЙЛАА. ОДОО БАС ТИЙМ БОЛВОЛ ХЭЦҮҮ.ИХ ГАДУУРХУУ ХҮМҮҮС Ш ДЭЭ ИХ НУТГАРХАГ. ЦӨӨНХИ ҮНДЭСТНИЙ НЭГ ОНЦЛОГ. ХҮЙГЭЭ ХАМГААЛАХ ГЭСЭН. ХҮЙ НЭГДЛИЙН ТҮВШНИЙ ҮЗЭЛТЭЙ ГЭХ ҮҮ ДЭЭ.