Дэлхийн хүн дүрст роботийн тэмцээнд Хятадад үйлдвэрлэсэн робот түрүүлжээ

Дэлхийн хүн дүрст роботийн тэмцээнд Хятадад үйлдвэрлэсэн робот түрүүлжээ
Наймдугаар сарын 8-12-ны хооронд Бээжин хотноо болсон Дэлхийн роботын бага хуралд хүн дүрст роботууд бокс, хөл бөмбөг, байт харваа, хүндийн өргөлт зэрэг төрлөөр спортын авьяас чадвараа харуулан өрсөлджээ.
 
Мөн дэлхийн хэмжээнд анх удаа зохион байгуулагдсан "Дэлхийн хүн дүрст роботийн тэмцээн"-д Хятадад үйлдвэрлэсэн робот 100 метрийн зайг 21.5 секундэд туулан түрүүлжээ.
 
Энэхүү роботын тэмцээнд 16 орны 280 баг 26 төрлийн сэдэвчилсэн тэмцээнээр өрсөлдсөн бөгөөд хүн дүрст роботоор төлөөлүүлсэн шинэ маягийн хиймэл оюун ухааныг олон нийтэд танилцуулах техникийн солилцооны платформ болсон байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.