🔴 The MongolZ: Гэр бүлийнхэн, ивээн тэтгэгч, хөгжөөн дэмжигчдийнхээ дэмжлэгээр ESPORTS-ийн дэлхийн аваргын аварга болж чадлаа

🔴 The MongolZ:  Гэр бүлийнхэн, ивээн тэтгэгч, хөгжөөн дэмжигчдийнхээ дэмжлэгээр ESPORTS-ийн дэлхийн аваргын аварга болж чадлаа
“Дэлхийн цом”/Esports World Cup-2025/ тэмцээний аваргаар “The MongolZ” баг тодорлоо. Мөн "Esports World Cup 2025 тэмцээний шилдэг тоглогчоор Techno4K шалгарсан билээ.
 

Дөнгөж сая тус багийн зүгээс цахим хуудастаа мэдээлэл оруулж, талархлаа илэрхийллээ.

Бид 2025 оны ESPORTS-ийн дэлхийн аваргын аварга боллоо. Юуны өмнө гэр бүлийнхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхэн бидний эрүүл саруул, авъяаслаг хөвгүүдийг өсгөсөн билээ. Би өнөөдөр та нартаа ЕWC цомтой очих гэж байна. Гэр бүлийнхнийхээ дэмжлэгээр энэ амжилтад хүрч байгаа нь чин үнэн билээ. 

Мөн бидэнд итгэж, биднийг дэмжсэн бүх хүмүүст баярлалаа. Та бүхэн биднийг улам илүү шаргуу хөдөлмөрлөж, хичээл зүтгэл гаргаж, амжилтанд хүрээсэй хэмээн өнөөдрийг хүртэл дэмжиж ирсэн гэдэгт итгэж байна. 

Эцэст нь биднийг өнөөдрийг хүртэл ивээн тэтгэж ирсэн нийт ивээн тэтгэгч, түншүүддээ талархал илэрхийлье. Та бүхний дэмжлэгийн ачаар бид аваргын аварга болж чадлаа. Энэхүү нэр хүндтэй цомыг хадгалж явах нь бидний бахархал юм гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.