Сонгинохайрхан дүүрэгт тохижилтын ажлууд хийгдсээр байна

Сонгинохайрхан дүүрэгт тохижилтын ажлууд хийгдсээр байна
Сонгинохайрхан дүүрэг иргэдийн тав тухтай амьдрах орчныг тохижуулах тохижилтын ажлууд хийгдсээр байна.
 
Тодруулбал, Баянхошуунаас 5 шар хүртэлх авто замын 18 байршилд сувагчлал хийсэн. Сувагчлалын улмаас үүссэн эвдрэлийг сэргээн засварлаж, авто зам дээр үүссэн 17 нүхийг бөглөж, иргэдийн зорчих хөдөлгөөнийг аюулгүй болгон ажиллажээ.
 
Түүнчлэн дүүргийн 27 дугаар хорооны Чухаг худалдааны төвөөс дүүргийн Засаг даргын Тамгын газрын араар нийт 300м2 талбайн авто замын нөхөлтийг “Баруун бүсийн зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ гүйцэтгэлээ.
 
Мөн гэрэлтүүлэг ашиглагч байгууллагууд бүх нийтийн их цэвэрлэгээгээр гэрэлтүүлгийн унжсан утсыг цэгцэлж, шон дээр наасан зарлалыг хуулж цэвэрлэн будлаа.
 
Үүнээс гадна сургууль, цэцэрлэгийн орчмын замын тэмдэг, тэмдэглэгээг сэргээж байна. Тодруулбал, хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор 57 сургууль, цэцэрлэгийн орчмын 114 байршилд замын тэмдэг, тэмдэглэгээг тодруулж шинэчиллээ.
 
Эдгээр байршлуудын замын тэмдэг, тэмдэглэгээ бүдгэрсэн, осол аваар их гардаг байсан ба нийт 1000 м2 талбайг сэргээж байна. Гүйцэтгэгчээр “Би Эс Эм Жи ХХК” ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.